Эрчүүдийн арьс арчилгааны хамгийн түгээмэл 5 алдаа

Иж бүрэн арьс арчилгаа жинхэнэ ид шид адил нөлөө үзүүлэх боломжтой. Хамгийн гол нь дүрмээ зөв мэдэж алдаа гаргахгүй байх л чухал. Бид хамгийн түгээмэл таван алдааг дараах хэсэгт танилцууллаа,

1. ЧИЙГШҮҮЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
Цаг агаараас эхлээд сахал хусах хүртэл бүх зүйл арьсны төлөв байдалд нөлөөлдөг. Тогтмол чийгшүүлж арчлах нь арьсны тэнцвэрт байдлыг хэвийн байлгадаг. Та чийгшүүлэгч бүтээгдэхүүн ба сахал хуссаны дараах бүтээгдэхүүнийг нэг дор агуулсан 1-д-2 бүтээгдэхүүн сонговол бүр ч үр дүнтэй. Нүүрээ угаасны эсвэл сахлаа хуссаны дараа арьсаа чийгтэй байхад нь түрхээрэй.

2. АРЬСАА ХУУРАЙ БАЙХАД САХЛАА ХУСАХ
Сахлаа зөв хусаж суралцсанаар та арьсаа цочрох ба зүсэгдэхээс сэргийлэх боломжтой. Дүрмүүдийг сануулъя: цэвэрлэсэн арьсаа бүлээн усаар норгож зөөлрүүлж нүх сүвийг нь нээгээрэй. Дараа нь арьсандаа сахлын гел эсвэл хөөс түрхээрэй. Энэ бүтээгдэхүүн нь цочролыг багасгаж сахал хусах үйлдлийг илүү хялбар болгоно. Үс ургах шугамын дагуу хусаад, хусах бүрдээ сахлын хутгыг угаагаарай. Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд шүршүүрт орсны шууд дараа нь сахлаа хусаарай. Энэ үед арьсны нүх сүв нээлттэй байдаг тул сахал хуссаны дараа арьс илүү толигор ба цэвэр харагддаг. Нүүрэн дээрх хөөсөө бүлээн усаар угаасны дараа заавал сахлын бальзам болон чийгшүүлэгч тос түрхээрэй.

3. АРЧИЛГААТАЙ ТӨРХ
Гадаад үзэмждээ анхаарал тавих ба өөртөө хайхрамжгүй хандах хоёрын дунд ямар хязгаар байдаг вэ? Сахал хүн бүрд зохидоггүй. Магадгүй философичид л зохидог байг. Тиймээс сахлаа богиносгож хэлбэрийг нь байнга засаж байгаарай. Хумсаа арчилж, чих эсвэл хамар доторх илүүдэл үсээ хайчилж заншаарай.

 

4. БУРУУ СОНГОЛТ ХИЙХ
Өөртөө тохирсон бүтээгдэхүүнээ олох төвөгтэй санагдах байх. Эрчүүд цаг зав, мөнгөө хэмнэхийн тулд гартаа таарсан эхний бүтээгдэхүүнийг худалдан авах тохиолдол түгээмэл байдаг. Танд төвөгтэй байж болохыг бид ойлгож байгаа ч та өөртөө арай илүү хугацаа зарцуулах хэрэгтэй юм. Арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авахад ичмээр, санаа зовмоор зүйл огт үгүй. Энэ нь та бусдаас өөр гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ гадаад үзэмждээ анхаарал хандуулна гэдэг нь таныг өөртөө итгэлтэй орчин үеийн залуу гэдгийг харуулна. Арчилгаатай төрх ба амьдралын амжилт – энэ хоёр ойлголт хоорондоо уялдаатай шүү дээ. Энэ тухай үргэлж санаж байгаарай.

5. ХЭТ ХИЧЭЭХ
Гадаад үзэмжээ иж бүрэн арчлах – энэ бол урт зам ч, бүх зүйл тэнцвэртэй байх хэрэгтэй. Жишээ нь, үсэндээ хэт их вакс түрхвэл үс арчилгаатай гэхээс илүүтэйгээр тослог харагдана, нэг удаад хагас шил үнэртэй ус цацвал та ямар ч мэдрэмжгүй залуу мэт сэтгэгдэл төрүүлнэ. Алтан дундаж энэ бол таны мөрдөх гол дүрэм. Өөртөө тохирох зүйлээ олоод түүнийгээ баримтлаарай. Амжилт!

 

 

Зурвас: Зураг: Oriflame