Стробинг техник буюу арьсаа гэрэлтүүлэх арга: контурингийн шинэ эрин үе

Контурингийн шинэ эрин үе эхэлж стробинг чин хандлага хүчээ авч байна. Тэрээр таны гоо үзэсгэлэнг зөөлөн ба төрөлхийн тодотгож өгөхөд тусалдаг. Хэрхэн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн будалтыг THE ONE шинэ гэрэлтүүлэгчийн тусламжтай хийх талаар сонирхоорой!

СТРОБИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
Стробинг техникийн зорилт нь царайг хэлбэржүүлэн гэрэлтүүлэх, эрүүл ба төрөлхийн гялбаатай харагдуулах явдал юм. Контуринг хийх явцад бид сүүдэрлэгчийн (бронзер) тусламжтай царайны хэсгүүдийг тодотгож өгдөг бол, стробинг хийх явцад бид шаардлагатай хэсгүүдийг гэрэлтүүлэх замаар дээрх үр дүнд хүрч байгаа юм.

ҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Стробинг техникт суралцах нь маш хялбар:

1. Гэрэлтүүлэгчийг нүүрний товгор хэсгүүдэд түрхэнэ: шанаа, хамрын нуруу хэсэг, хөмсөгний доод хэсэг, уруулын дээд хэсэг
2.Илүү эрчимтэй нөлөө үзүүлэхийн зэрэгцээ мөн бага зэргийн гялбаа нэмэхийг хүсэж буй тохиолдолд, дурын чийгшүүлэгч бүтээгдэхүүн, суурь тос эсвэл суурь шингэн энгэсэг дээр хэдэн дуслыг нэмээд, нүүрэндээ түрхэж болно.
3.Хэрэв гар болон цээж хэсэг ил гарсан бол, эгэмний яс болон мөрөн дээрээ бага зэргийг түрхсэнээр, нүүрний будалтыг тань илүү байгалийн мэт нөлөөтэй харагдуулна.


ЯМАР ГЭРЭЛТҮҮЛЭГЧ ХЭРЭГЛЭВЭЛ ЗОХИХ ВЭ?
Танд гялалздаг гэхээсээ илүү гэрлийг ойлгодог сувдан гялбаатай гэрэлтүүлэгч хэрэг болно – диско-бөмбөлөгтэй ижил харагдахаас илүү бидэнд сэргэг ба эрүүл арьстай харагдах нь илүү чухал шүү дээ.
Шингэн бүтэцтэйг илүүд үзэж байгаарай: тэдгээр бүтээгдэхүүнүүд нь илүү төрөлхийн мэт нөлөө үзүүлэхээс гадна, арьсны өнгийг тодотгож, маш хөнгөн уусаж өгдөг. Жишээлбэл, IlluSkin технологитэй THE ONE IlluSkin шинэ гэрэлтүүлэгч: тэрээр гялтганасан энгэсэг ба пигментүүдийн тусламжтай арьсыг гоёмсгоор гэрэлтүүлж өгнө.

Зурвас: Зураг: Shutterstock