Энэ улирлын хит: үсний тос

Үсний тосыг арилгах гэж үсээ угаадаг хэрнээ яагаад тос түрхэнэ гэж? Яагаад гэвэл үсний тос нь үсэнд зориулсан олон ашиг тустай.

ЭРҮҮЛ ҮС
Үсний тос нь маш олон ашиг тустай чанарыг агуулдаг. Үсэн дээр нимгэн бүрхүүл үүсгэж үлдэхээс гадна үсний бүтэц рүү шингэж тэжээнэ, эрүүл гялбаатай харагдуулна. Арганы тос нь эрүүл мэндэд тустай тосны хүчлүүдтэй бөгөөд энэ хүчлүүд нь үсний тослогийн тэнцвэрийг хадгалж гялалзсан ба бат бөх болгох үйлчилгээтэй. Энэ тос нь мөн дуулгаваргүй үсийг дуулгавартай болгоно, чийгтэй үсийг ширэлдэх ба гэмтэхээс сэргийлнэ.
 
ТҮРХЭХЭД ХЯЛБАР
Үсний тос нь хэрэглэхэд тун хялбар. Хэрэв таны үсэнд онцгой арчилгаа шаардлагатай бол үсэндээ тосыг түрхэхэд үс чийгтэй байх ёстой бол хэрэв энгийн арчилгаа шаардлагатай бол хуурай байж болно. Гарын алган дээрээ дундаж хэмжээгээр тосыг аваад гарын алгандаа үрээд нийт үсэндээ жигд тараагаарай. Хамгийн гол нь хуйхнаас зайлсхийгээрэй. Учир нь хуйх хангалттай тосыг байнга ялгаруулж байдаг.

БҮХ ЗОРИЛГООР АШИГЛАХ БОЛОМЖТОЙ
Таны үсэнд ямар ч арчилгаа шаардлагатай байсан, танд тохиромжтой үсний тос олоход хялбар. «Шингэн алт» гэж нэрлэдэг, маш олон ашиг тустай арганы тос бидэнд хамгийн их таалагдаж байна. Энэ нь хамгийн сайн чийгшүүлэгчдийн нэг бөгөөд E аминдэм, антиоксидант ба тосны хүчлүүдээр баялаг юм. Тэрээр үсний уян хатан байдлыг сайжруулж, дуулгавартай болгодог ба гэмтэлтэй үсийг эмчилж, гундсан үсийг гялалзуулна. Мөн үсний ургалтыг эрчимжүүлдэг!
Байгалийн гаралтай сарнайн тос нь хуурай, гэмтэлтэй үсийг чийгшүүлэх ба бат бөх болгоход гайхалтай тохиромжтой. Түүний үр дүнг мэдрэхийн тулд арганы тос ба сарнайн тос агуулдаг бүтээгдэхүүнийг туршиж болно. Жишээ нь, Eleo брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг туршаарай.

Хэрэв таны хуйх хуурайшсан бол цайны модны тос нь таагүй мэдрэмжийг арилгаж, загатнахыг багасгаж, хагийг арилгах үйлчилгээтэй. Харин наргил модны самрын тос нь гайхалтай нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд үсний бүтцэд нэвтэрч чийгшүүлнэ, маш бүрхэг өдөр ч танд далайн эргийг санагдуулна.
Зурвас: Зураг: София Мариньо де Лемос