Үдэшлэгт зориулж хэрхэн үнэртнээ сонгох вэ?

Чи нэг клубээс нөгөө клубын хооронд нисдэг үү эсвэл найзуудын хүрээнд чимээгүйхэн үдшийг өнгөрөөхийг илүүд үздэг үү — бид чиний дүр төрхөд тохирсон үнэртнийг сонгоход тусалья. Чи бэлэн үү?

1. ГЭРИЙН ҮДЭШЛЭГ
Гэртээ амттай хоол бэлдэж, хайртай найзуудаа урьж, хундага дарс шимэнгээ хөгжилтэй зүйл ярьцгаах нь үнэхээр тав тухтай биш гэж үү. Ийм нөхцөлд ямар нэгэн онцгой зүйлийг нэмэхэд яг тохирно, жишээ нь, шинэхэн дэлбээлсэн цэцэгсийн аялгуутай анхилуун үнэртэн. Ямар нэгэн клуб руу явахаас илүүтэгйээр гэртээ байхыг илүүд үзэж байвал Women’s Collection сонгоорой. Танд болон найзуудад нь гарцаагүй таалагдана.

2. БААСАН ГАРАГИЙН ҮДЭШ

Хүндхэн 7 хоногийн дараа бүх ажлаа ардаа орхиж баасан гарагийн үдэш алжаалаа тайлах нь юутай сайхан бэ. Гайхалтай харагдахын тулд яг тохирсон зүйлээ өмсөнө гэдэгт чинь итгэлтэй байна. Бид харин үнэртнээ сонгоход чинь тусалья. Гүзээлзгэнийн амтат цэцэгс, наргил модны самрын сэргэг шүүс ба сэтгэл дулаацуулам ванилийн аялгуу бүхий VIP  Club Bali үнэртнийг сонгоорой. Энэхүү сэтгэл догдлуулам үнэртэн нь чамайг үдэшлэгийн хамгийн анхаарал татам бүсгүй болгоно. 


3. КЛУБ
Өөртөө тохирсон үнэртнээ олох нь бүх зүйлийг өөрчилдөг. Өөртөө итгэлтэй болж, бусдын толгойг эргүүлж гайхшруулдаг. Хэрэв чиний хувьд шилдэг үдэшлэг чинь өглөө болтол бүжиглэх бол My Destiny үнэртнийг сонгоорой. Шиприйн-жимсний-ногоон баялаг үнэртэй үнэртэн нь чамайг эрч хүчээр цэнэглэнэ. 

4. ГАЛА-ОРОЙН ЗООГ 
Дэгжин байдлаа тодотгоход чамд Giordani Gold үнэртнүүд тусална. 40 жилийн турш Giordani Gold дэлхий даяарх сая сая бүсгүйчүүдэд тансаг аялгуугаар дүр төрхөө төгс бүрдүүлэхэд тусалж байна. Чиний төрөлхийн гоо үзэсгэлэнг төгс тодотгоно гэдгийг бид амлаж байна.

Зурвас: Зураг: Анна Мартенссон