Тослог арьсыг яаж арчлах вэ?

Тослог арьсны арчилгаа, ялангуяа зуны улиралд тийм ч амар байдаггүй. Хэрвээ чиний арьс угааснаас ердөө л хэдхэн цагийн дараа гялтганадаг бол чи яг одоо зөв газраа хандаад байна.

ОНОШОО БАТАЛГААЖУУЛ
Эхлээд арьс чинь үнэхээр тослог эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд арьс дааврын өөрчлөлт, үүнд эр бэлгийн даавар болох андрогены түвшин нэмэгдсэнээс тослогтсоныг бид тослог арьстай гэж эндүүрдэг. Арьс чинь өдрийн цагаар хамгийн их тослогтож нүүрний будаг урсдаг, нүх сүв нь томорч илэрхий харагддаг, Т-хэсэгт байнга үрэвсэл гардаг бол тослог төрөлд хамааруулж болно. 

НҮҮР УГААХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗӨВ СОНГО
Хэрвээ чи тослог арьстай бол чамд хүчтэй орц найрлагатай бүтээгдэхүүнээр нүүрээ угаасны дараа арьс таталдах мэдрэмж төрдөг байх. Энэ нь тийм ч сайн шинж тэмдэг биш юм. Учир нь байнга таталдана гэдэг нь арьс хуурайшиж улмаар бүр ч их тос ялгаруулна гэсэн үг юм. Арьсыг хуурайшуулдаггүй нүүр угаагч гел эсвэл өөр зөөлөн бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

ТОНИКИЙГ БҮҮ МАРТ
Тоник тослог арьсны үндсэн асуудлууд болох арьсны төрөлхийн pH-түвшинг тэнцвэржүүлэхэд тусална, нүх сүвийг агшаана ба үрэвслийг намдаана. Мөн арьсыг үрэвсүүлж болзошгүй нүүрний будгийн үлдэгдэл болон бусад бохирдлыг арилгана. 

МАСК ТАВЬ
Хэрвээ чи тослог арьстай бол шавран маск зайлшгүй хэрэгтэй. Тус маск нь бохирдлыг өөртөө шингээж авна, нүх сүвийг цэвэрлэн ба тос боловсруулалтыг багасгана. 

ЧИЙГШҮҮЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БҮҮ ХЭМНЭ
Арьсаа хэзээ ч бүү хуурайшуул. Бодит байдал дээр тослог арьсыг эрүүл байлгахад маш их чийгшүүлэлт хэрэгтэй байдаг. Тос агуулаагүй чийгшүүлэгч гел эсвэл өөр бүтээгдэхүүн хэрэглээрэй, харин дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд эрчимжүүлэгч бэлдмэл хэрэглэж заншаарай.

ТОС УУГЧ ЦААС ҮРГЭЛЖ ХАЖУУДАА АВЧ ЯВ
Үдээс хойш арьсны тос ялгаралт нэмэгддэг. Энэ нь ердийн үзэгдэл ч чамд таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй. Тос уугч цаас бол нүүрэн дээрх илүүдлийг арилгах шилдэг арга юм. 

АРЬСАА ЗӨВ ГУУЖУУЛ
Гуужуулах нь арьсан дээр хуримтлагдаж үрэвсэл үүсгэгч үхэжсэн эдээс ангижруулна. Гэвч бид тослог арьстай бүсгүйчүүдэд нүүр цэвэрлэгч төхөөрөмж хэрэглэхийг зөвлөдөггүй – түүний оронд гидрохүчлүүдэд суурилсан гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Жишээ нь, арьсыг гуужуулж нүх сүвийг цэвэрлэгч салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүн. 

НАРНААС ХАМГААЛ
Чи тослогтож гялтганах хандлагатай арьстай бол нарны тос чамд таагүй мэдрэмж төрүүлнэ гэж  боддог байх. Чамд дуулгах сайхан мэдээ бидэнд байна: өнөөдөр зах зээл дээр тослоггүй хөнгөн бүтэцтэй маш олон хамгаалагч бүтээгдэхүүн байдаг болсон. Мөн ихэнх өдрийн тос SPF агуулдаг болсон. Тэд арьсыг зориулалтын бүтээгдэхүүнтэй адил хамгаалдаг. 





Зурвас: Зураг: Getty Images, Kristine Wreyford