Энэ бүсгүйчүүд хамгийн азтай. Хүрэн нүдэнд бүх өнгө зохидог. Харин чи нүдээ тодруулж харагдуулмаар байвал чамд тоорын, хүрэл эсвэл алтлаг өнгө зохино – тэдний гялбаа чиний нүдний очийг улам тодруулж дур булаам харагдуулна. Хэрвээ чиний нүд самрын хүрэн өнгөтэй бол “металл” ба бараан хөх ягаан ангиллын өнгөнүүд зохино – тэд ногоон өнгөтэй мөн гайхалтай зохицдог. Эрс тэрс өнгийн нүд будалтад дуртай бүсгүйчүүд хөх, ногоон ба ягаан өнгөнүүдийг хослуулж болно, харин хар нүдтэй бүсгүйчүүдэд бараан “смоки” нүд будалт хамгийн тохиромжтой.
Чиний заавал авах бүтээгдэхүүн:
The ONE Colour Unlimited тогтоц сайтай харандаан зовхины будаг – Кофе ба Хүрэл өнгөнүүд, Giordani Gold зовхины дөрвөн өнгөт будаг - Сүүтэй шоколад өнгө.
ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙЧҮҮД...
Гол дүрэм: цэнхэр нүдэн бүсгүйчүүд бараан өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй. Мөн чиний нүдний өнгөнд “смоки” нүд будалт зохихгүй. Шүрэн ба оргилуун дарсны өнгөнүүд хамгийн зөв сонголт. Мөн хүрэл ба ягаан өнгийн “металл” тослог зовхины будаг өнгөнүүдийн төгс тэнцвэр үүсгэдэг. Өвөрмөц, анхаарал татам нүд будалт хүсэж байна уу? Улбар шар ба хөх ягаан өнгө энэ тохиолдолд хамгийн тохиромжтой!
Чиний заавал авах бүтээгдэхүүн:
The ONE Colour Impact зовхины тосон будаг – Алтлаг хүрэн ба Танан шар өнгөнүүд.
НОГООН НҮДЭН БҮСГҮЙЧҮҮД...
Чиний нүд төрөлхийн тод өнгөтэй тул бараан өнгийн эсвэл тод өнгийн зовхины будаг чиний төрхийг мэдэгдэхүйц өөрчлөхгүй. Хар эсвэл хүрэн харандаа нүдний хэлбэрийг тодруулах ба хүрэн эсвэл бараан саарал өнгө харандааны өнгөтэй гайхалтай зохино. Хэрвээ чи тод өнгийн нүд будалт хиймээр байвал лаванда цэцгийн зөөлөн хөх ягаан болон энгийн хөх ягаан өнгөнүүдийг туршаад үзээрэй. Харин “металл” гялбаатай хүрэл, алтлаг эсвэл мөнгөлөг өнгөнүүд нүдийг тодруулж харагдуулна.
Энэ 2 бүтээгдэхүүн үргэлж чиний цүнхэнд байх ёстой:
The ONE Liquid Metal «металл» өнгийн шингэн зовхины будаг – Хөх ягаан өнгө.
Giordani Gold дөрвөн өнгөт зовхины будаг Алтлаг оч өнгө.