1.ДРАЙБРАШИНГ АРГЫГ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ
Драйбрашинг буюу хуурай сойзоор иллэг хийх аргыг хэтрүүлэлгүй ашиглавал таны амьдралыг өөрчилж чадна. Цусны эргэлтийг сайжруулж, хорт бодисыг гадагшлуулж, арьс шинэчлэгдэх үйл явцыг нэмэгдүүлдэг. Дүгнэлт: арьс чанга ба уян хатан болдог, мөн арьс барзайх нь багасдаг.
Үүний тулд танд сайн чанартай сойз л байхад хангалттай. Сойзны тусламжтай хуурай арьсанд доороос дээш чиглэлд иллэг хийнэ. Асуудалтай хэсэгтээ онцгой анхаарал хандуулж тойрох хөдөлгөөнөөр иллэг хийгээрэй. Драйбрашинг арга нь 5 минутаас илүүгүй хугацаа л шаардах учир та өөрөөсөө 5-хан минутыг бүү харамлаарай.
2.АРЬСАА ЗӨӨЛӨН ЦЭВЭРЛЭЭРЭЙ
Та арьсаа өөгүй цэвэрхэн болгох дуртай юу? Өвлийн улиралд энэ зуршлаа бага зэрэг хойш тавихыг зөвлөж байна. Хуурай, хүйтэн агаар арьсыг гүн гэмтээдэг учир таны зорилго бол арьсаа дордуулахгүй, туслах явдал юм. Өвлийн улиралд таны арьсанд нэмэлт арчилгаа ба чийг бэлэглэх шүршүүрийн шингэн саванг сонгоорой.
3.ХАЛУУН УСНААС ГАРАХ ГЭЖ ЯАРАХ ХЭРЭГГҮЙ
Шүршүүрт орсны дараа арьсандаа тэжээл өгөх бүтээгдэхүүн заавал хэрэглэх хэрэгтэй. Зөөлөн иллэг хийх нь сэтгэл санааг дээшлүүлж, ядаргааг багасгахад туслах бөгөөд ашигт орцууд нь арьсыг зөөлөн, торгомсог болгоно. Бид илүү өтгөн бүтэцтэй, эрчимтэй үйлчилгээтэй тос санал болгож байна. Мэдээж бас дулаахан үнэртэй!
4.ТАРХИА ЦЭНЭГЛЭЭРЭЙ
Өвлийн улиралд зөвхөн арьс төдийгүй үс гэмтдэг. Хэв маяг үүсгэгч бүтээгдэхүүн, үс хатаагч, индүү, хүйтэн уур амьсгал, дулааны хэмийн өөрчлөлт нь өдөр бүр үсийг гэмтээж байдаг. Тиймээс үсэндээ тогтмол үсний маск тавьж, хамгаалагч тэжээлийн тос хэрэглэж байгаарай.
5.ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛААРАЙ
Дээрх зүйлсийг хийхдээ биеэ хайрлаж, хүндэтгэвэл хоёр дахин илүү үр дүн үзүүлнэ гэдгийг санаарай. Арьсаа нөхөн сэргэхэд нь тусалж сайн амарч, цэвэр даавуун хувцас өмсөж, амин дэм ихтэй тэжээллэг хүнс хэрэглээрэй. Хэрэв та бие махбодоо сайн чагнавал бие тань өөрөө ямар нэмэлт арчилгаа хэрэгтэй байгааг хэлэх болно.