Нүүр будалтын багсны хөтөч

Нүүр будалтын багс зөндөө байдаг тул зөв сонголт хийх тийм ч амар байдаггүй! Багснууд ямар байдаг, юунд хэрэгтэй ба тэднийг хэрхэн хэрэглэх тухай дараах хэсгээс уншина уу.

СУУРЬ ШИНГЭН ЭНГЭСГИЙН БАГС
Ийм багс суурь шингэн энгэсэг түрхэхэд хэрэгтэй. Үс нь дугуйрсан хэлбэртэй байдаг тул жигд, эвтэйхэн түрхэлтээр хангахаас гадна тослогоос шингэн хүртэл бүх төрлийн энгэсэг түрхэх боломжийг олгоно. Жишээлбэл энэ багсыг харна уу.

Хэрхэн хэрэглэх: суурь шингэн энгэсгийг нүүрний дунд хэсгээс эхэлж түрхээд үсний зааг ба хүзүү рүү чиглүүлэн тараагаарай. Ингэж түрхсэнээр суурь энгэсэг нүүрэнд жигд тардаг. 

ШАХМАЛ ЭНГЭСГИЙН БАГС
Шахмалаас наранд борлосон мэт харагдуулагч энгэсэг хүртэл бүх төрлийн энгэсэг түрхэхэд тохиромжтой. Ер нь бол ийм багс дэвүүрэн хэлбэртэй байдаг ба энгэсэг түрхэхээс гадна нүүр будалт дууссаны дараа илүүдлийг арилгахад тохиромжтой. 

Хэрхэн хэрэглэх: арьсаа жигд өнгөтэй харагдуулахын тулд  энгэсгийг дугуй хэлбэр зурж тараагаарай.

ӨӨ ДАРАГЧИЙН БАГС
Хавтгай багс нь дугуйрсан хэлбэртэй байдаг ба нүүр будалтын суурь, өө дарагч ба ижил төстэй бусад бүтээгдэхүүнийг нүдний орчим болон хамрын самсаанд түрхэх зориулалттай. Бидэнд F05 өө дарагчийн багс таалагддаг.

Хэрхэн хэрэглэх: өө дарагчийг хурууныхаа өндгөөр зөөлөн товшиж түрхээд дараа нь өө  дарагчийн багсаар тарааж арьстайгаа бүрэн уусгана.

ХУУРАЙ ЭНГЭСГИЙН ДЭВҮҮРЭН БАГС
Өргөн дэвүүр хэлбэртэй хавтгай багс нь хуурай энгэсэг, гэрэлтүүлэгч, хацар өнгөлөгч эсвэл наранд борлосон мэт харагдуулагч бүтээгдэхүүнд тохиромжтой. Зөөлөн үс нь хэлбэрээ алдахгүй ба хялбархан цэвэрлэгдэнэ. F04 хуурай энгэсгийн дэвүүрэн багсыг сонгоорой. 

Хэрхэн хэрэглэх: энгэсэг эсвэл хацар өнгөлөгчөөс бага зэргийг багсаар авч, илүүдлийг нь сэгсрээд жигд, дугуй хэлбэр зурж түрхэнэ. 

ХАЦАР ӨНГӨЛӨГЧИЙН НАЛУУ ҮСТЭЙ БАГС
Налуу үс нь хацар өнгөлөгч, энгэсэг эсвэл гэрэлтүүлэгчийг жигд түрхэхэд, мөн бүтээгдэхүүнийг тараах ба царайг хэлбэржүүлэхэд нэн тохиромжтой. Бидний сонголт: F02 налуу үстэй хацар өнгөлөгчийн багс

Хэрхэн хэрэглэх: тод шанаатай харагдахын тулд багсны шовх үстэй хэсгээр чихнийхээ дундаас уруулын булан хүртэл зураас зураарай. Шанааныхаа зураасыг жигд, оновчтой харагдуулахын тулд доороос дээш чиглүүлэн түрхээрэй. Царайгаа гэрэлтүүлмээр байна уу? Инээмсэглэж байгаад хацар өнгөлөгч багсны үзүүрийг хацрын товгор хэсэгт хүргээрэй.  Хацар өнгөлөгч жигд тартал хөдөлгөөнөө үргэлжлүүлээрэй. 

УРУУЛЫН БУДГИЙН БАГС
Ийм багс нь конус хэлбэртэй, шигүү үстэй байдаг тул уруулд жигд хүрээ үүсгэж, уруулын будгийн түрхэлтийг эвтэйхэн болгоно. Манай L01 багс нь таглаатай гэдгээрээ давуу юм. Дуртай уруулын будгаа багсаар авсаны дараа таглаарай – ингэснээр та багсыг цүнхэндээ авч явж хүссэн үедээ түргэн хугацаанд будгаа сэргээх боломжтой. 

Хэрхэн хэрэглэх: цайвар өнгийг уруулын дунд хэсэгт, бараан өнгийг уруулын зах хэсгээр түрхвэл уруулын хэмжээ томорч харагдана. 

НҮД ХҮРЭЭЛЭГЧИЙН БАГС
Нүд хүрээлэгч эсвэл зовхины будаг түрхмээр байна уу? Тэгвэл ийм багс хэрэглээрэй! Тэрээр шингэн, мөн хуурай бүтэцтэй бүтээгдэхүүнд тохиромжтой, авсаархан хэлбэртэй ба нарийссан үзүүртэй тул нүдний хүрэхэд хамгийн хэцүү хэсгүүдэд хүрч дээд ба доод сормуусны шугамыг бүхэлд нь будна. 

Хэрхэн хэрэглэх: нарийн зураасаас эхлээрэй, шаардлагатай бол өргөнийг нь нэмээрэй. Хөнгөн дарахад л хангалттай, багс өөрөө үүргээ маш сайн биелүүлнэ!

ЗОВХИНЫ БУДГИЙН ХОЁР ТАЛТАЙ БАГС
Ийм багс 1-д-2 загвартай байдаг: жижиг дугуйрсан багстай тал ба зөөлөвчтэй тал. Дугуй багсаар чи тосон, нунтаг эсвэл шахмал зовхины будгаа хүссэнээрээ, хуурай эсвэл чийгтэй аргаар түрхэж болно. Авсаархан багс нь нүдний бүх хэсгүүдэд тохиромжтой, будгийг үеэр салгаж жигд түрхэхэд төгс зохино. Харин зөөлөвчөөр будгийг цэгэн байдлаар түрхэж тараахад, мөн нүдний булангуудыг будахад тохиромжтой. Бид зөвлөж байна: Е02.

Хэрхэн хэрэглэх: Зовхины будгийн жижиг багсыг давхрааг будахад эсвэл хөмсөг доор гэрэлтүүлэгч түрхэхэд хэрэглээрэй. Зөөлөвч нь харандааг тараахад төгс тохирно. Хамгийн туршлагагүй хэрэглэгчид хүртэл хялбархан хэрэглэж чадна!

БУДАГ ТАРААГЧ БАГС
Шигүү, хөвсгөр, дугуйрсан үстэй багс нь зовхины будгийг тараах, түрхэх, давхрааг будахад тохиромжтой. Бидний сонголт хялбар: E01.

Хэрхэн хэрэглэх: багс нь зовхины будгаар нүд будалт хийхэд төгс тохиромжтой. Өнгө хоорондын хязгаарыг арилгаж төгс уусгалт үүсгээрэй. 

ХӨМСӨГ БА СОРМУУСНЫ САМ-СОЙЗ
Хатуу үснүүд нь хөмсөгний дуулгаваргүй үснүүдийг хялбархан хэлбэрт оруулж өнгийг тараана, харин сам сойз нь сормуус бүрийг бөөгнөрөлгүй, ширхэг бүр нь мэдэгдэм болгоно. Бид зөвлөж байна: E04.

Хэрхэн хэрэглэх: сормуусны будгийг түрхсэний дараа сормуусыг угаас үзүүр хүртэл зөөлөн самнаарай. Нөгөө талыг нь сормуусаа тодруулахад эсвэл харандаагаар зурсан хүрээг тараахад хэрэглээрэй. 

НАЛУУ ҮСТЭЙ ХӨМСГӨНИЙ БАГС
Налуу хэлбэртэй хатуу үстэй багсаар хөмсгөө хэлбэржүүлж, өтгөрүүлээрэй. Бидэнд Е03 загварын багс таалагддаг.

Хэрхэн хэрэглэх: хөмсгөө будахдаа үргэлж үс хамгийн шингэн байгаа хэсгүүдээс эхлээрэй. Урт биш харин богино жижиг зурааснууд зураарай. Ингэснээр хөмсөг төрөлхийн мэт өнгө ба төрхтэй харагдана. 

Зурвас: Зураг: Нина Холма