УРЛАГИЙН СУРГУУЛЬ
Бие даасан, эрх чөлөөтэй, бусдаас өөр, чи амьдралаа тод өнгө будгаар чимдэг. Чиний дуртай цэцэгс хүртэл бусдынхаас өөр байдаг. Ягаан гишүүнэ, улаан үхрий нүд ба альчинга цэцгийн аялгуудтай Live in Colourүнэртэн чамд төгс зохино.
ТЭНГЭРЛЭГ БҮСГҮЙ
Тав тух, тансаг байдалд дурласан бүсгүйд онцгой загвартай, аялгуудын өвөрмөц зохиомжтой үнэртэн хэрэгтэй. Манайд ийм үнэртэн бий! Танилц: Paradise үнэрт ус. Тунгалаг зузаан шилээр хийсэн алтлаг дэлбээнүүдтэй өвөрмөц тагтай энэхүү үнэртэн нь тэнгэрлэг мэдрэмж төрүүлдэг. Ягаан чинжүү, заар ба хуш, цээнэ болон мэлрэг цэцгийн аялгууд нь дур булаана.
ШИНЭ ҮЕ
Шинийг эрэлхийлэгч, эр зоригтой ба эрч хүчтэй зан чанарыг моно үнэртэн буюу цорын ганц цэцгийн аялгуунд суурилсан үнэртэн илэрхийлдэг. Мэлрэг – эмэгтэйлэг чанарын, цагаан голт борын цэцэг – шинэ эхлэлийн, интоор – дэггүй, мэдрэмжтэй зан чанарын бэлэг тэмдэг юм.
ЭМЭГТЭЙЛЭГ ЧАНАР
Нарийн бэлхүүс, элсэн цаг мэт галбир. Гоёмсог гутал, урт бээлий, долгиотой төгс үс засалт. Мөн мэдээж цэцгийн үнэртэн. Хэрвээ чи Christian Dior брэндэд дурладаг бол Eclat Femme эмэгтэйлэг үнэртний сонгоорой. Энэхүү үнэртний үндсэн аялгуу бол тансаг, ялдамхан ба хүчирхэг мэлрэг цэцэг юм.
ХҮЧИРХЭГ ҮНЭРТЭН
Чи дэлхийг байлдан дагуулж сайхан өөрчлөлт хийх хүсэлтэй нэгэн бол Possess The Secret үнэртэнд анхаарлаа хандуулаарай. Уг үнэртнийг залуужуулагч шидэт алимыг өөртөө хадгалдаг скандинавын Идунн бурхнаас урам авч бүтээжээ.