Өдрийн турш анхилуун үнэрээ яаж хадгалах вэ?

Бодит байдал дээр, өдрийн турш хуримтлагдсан таагүй үнэр нь хөлсөөс үүддэггүй ба харин биеийн гадаргуу дээрх байх мянга мянган бактераас үүдэлтэй байдаг. Муу мэдээ нь: бид хөлрөхөө зогсоож чадахгүй, харин ч хөлрөхөө боливол бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Сайн мэдээ гэвэл: дөнгөж шүршүүрт орсон мэт сэргэг байдлаа өдрийн турш хадгалах бодит боломж бий!

Хөвөн даавуун материалтай хувцас өмсөөрэй 
Байгалийн гаралтай даавуу нь биед эвтэйхэн төдийгүй, хүрээлэн буй орчинд ямар ч сөрөг нөлөөгүй: синтетик даавуутай харьцуулахад агаар нэвтрүүлж арьсанд амьсгалах боломж олгодог. Полиэстр материал нь нянгийн үржлийг ихэсгэн, хүлэмжийн үр нөлөөг бий болгодог – хөлсний үнэр угаалгын дараа ч үлдэж болзошгүй.   


Шүршүүрт түргэн орох
Халуун шүршүүрт удаан орох нь арьсны хамгаалагч бүрхүүлийг гэмтээн, хуурайшуулах эрсдэлтэй байдаг. Халуун бүлээн усанд орохдоо 1-2 минутаас хэтрэлгүй, хамгийн ихээр хөлөрдөг хэсгүүд дээр төвлөрөхийг зөвлөж байна: жишээлбэл, суга, хөлийн ул. 
Шүршүүрийн бүтээгдэхүүн сонгохдоо, ашигтай орцуудтай зөөлөн найрлагтайг аваарай. Бид «Гүнжидийн тос ба замбага цэцэг» шүршүүрийн шингэн саван ба North For Men Subzero үс ба биеийн шампунийг санал болгож байна.

Эрүүл хооллож, усыг зохистой хэрэглээрэй
Шингэний дутагдал, түргэн хоол ба чихрийн хэмжээг хэтрүүлэх – хортой нян бактер үүсэх сайхан орчин. Эдгээр бактеруудад нэг ч боломж бүү олгоорой! Хоол хүнсэндээ ногоог ихээр хэрэглэж, цангах мэдрэмж төрөх бүрт ус уугаарай. 

Үсээ авч байгаарай
Суганы хэсгийн үсийг авч хэвшээрэй, учир нь энэ хэсэгт эмгэг төрүүлэгч нян үүсэж болзошгүй байдаг. Хэрэв та хөлрөх асуудалтай тулгардаг бол үс авахыг тогтмол хэвшил болгоорой. Үс хусах процессын явцад мэдрэмтгий арьсаа хамгаалах үүднээс тусгай зориулалтын хөөс ашиглаарай.  

Хувцасны шүүгээндээ савангийн хэлтэрхий хадгалаарай
Хувцасны шүүгээгээ онгойлгох үед эвгүй үнэр мэдрэгдэж байна уу? Аль болох ойр ойрхон цэгцэлж хэвшээрэй: бүр хуучирсан, ховор өмсдөг эсвэл угаагаад ч хөлсний үнэр нь гардаггүй хувцаснаасаа салаарай. Лайфхак: савангийн хэлтэрхийг шүүгээндээ байршуулснаар, таны хувцсанд үнэр нь шингэнэ. Эрчүүдийн хувьд, сэргэг, эрч хүч мэдрүүлэх үнэртэйг сонгохыг зөвлөж байна. Жишээлбэл, North For Men Subzero саван. 

Хөлийн улаа арчлаарай
Шүршүүрт орсны дараа хөлийн улыг сайтар арчиж хэвшээрэй – үгүй бол арьсны хамгаалагч давхарга гэмтэх эрсдэлтэй. Хумсыг урт ургуулалгүй, таагүй үнэрийг дарах зориулалттай тусгай шүршигч хэрэглэж байхыг зөвлөж байна. Бид Feet Up Advanced 36 цагийн үйлчилгээтэй хөлс дарагч хөлийн шүршигчийг санал болгож байна.

Хөлс дарагч хэрэглээрэй

Таны асуудлыг бүрэн шийдэж чаддаг хөлс дарагчийг сонгон хэрэглээрэй. Шүршигч хөлс дарагч нь таагүй үнэрээс хамгаалах бол, бөмбөлгөн түрхэгчтэй хөлс дарагч нь таагүй үнэр ба хөлс ялгарлаас хамгаалдаг. Хөлс дарагчийг унтахын өмнө хэрэглэснээр, түүний үр нөлөө хамгийн сайн байх болно! Бидний санал болгох бүтээгдэхүүнүүд: North For Men Subzero бөмбөлгөн хөлс дарагч ба Activelle арчлагч иж бүрдэл агуулсан тосон хөлс дарагч.

Зурвас: Зураг: Oriflame