Giordani Gold брэндийн тусламжтай намрын латтэ-нүүр будалт хийе!

TikTok дээр харсан латтэ-нүүр будалтад дурласан боловч яаж хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл бид танд сүүлийн үед яг л вирус адил халдварлан тархаж буй энэ трендийг Giordani Gold брэндийн бүтээгдэхүүнүүдээр хэрхэн хялбархан хийхийг харуулъя. Энэ будалт ирж буй бүүдгэр хүйтэн өдрүүдэд төрхдөө дулаан гялбаа нэмэхийг хүссэн хэн бүхэнд төгс тохирно.

Өнөөгийн цаг үед яг л TikTok бичлэгүүдтэй адил трендүүд ирж л байдаг явж л байдаг болсон боловч нэг л тренд удаан хугацаанд байр сууриа алдаагүй ба энэ бол латтэ-нүүр будалт юм. Уг тренд нь царайд дулаан гялбаа оруулдгаараа алдартай ба үүнд Кендалл Дженнер ба Хейли Бибер зэрэг супермоделиуд ч хувь нэмрээ оруулсан. Гэхдээ энэ будалтыг хамгийн хамгийн болгодог гол онцлог бол хүйтний улиралд төгс тохирдог нь юм.  Намрын зэврүүн өдрүүдэд хайртай кофены тань дулаан хул өнгөнүүд шиг тайвшрал мэдрүүлэх зүйл байна гэж үү? Найрлагадаа арьс арчилгааны орцууд агуулсан манай нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээр латтэ-нүүр будалт хийхэд бэлэн үү?

СУУРЬ

Нэгэн цагт дэлхий даяар шуурч байсан хэлбэржүүлэх буюу контуринг будалттай харьцуулбал латтэ-нүүр будалт нь төрөлхийн гоо үзэсгэлэнг зөөлөн тодруулдаг бүдгэвтэр, дулаан өнгөнүүдээс бүрддэг. Яг л сүүтэй эспрессо адил. Анхаарал татам гялбаа, хэт хурц контурингтэй будалтаас татгалзаж царайд хөнгөн бөгөөд дулаан туяа оруулдаг хацар өнгөлөгч-бронзерийг туршаад үзээрэй.

Хэрэгтэй бүтээгдэхүүнүүд:

 

НҮД

Латтэ-нүүр будалт хийх гол зарчим бол зовхийг зөв өнгөнүүдээр будах юм.  Хуурсан кофены үрийг санагдуулам хүрэн ба зөөлөн хул өнгөнүүд сонгоорой. Карамел ба бүйлсний дулаан, мат өнгөнүүдийг харцаа илүү гүн, том харагдуулахын тулд хэрэглээрэй. Хүрэн өнгийн хүрээлэгчээр нарийн хүрээ зурвал харц хэт хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр тодорч харагдана. Нүдний хүрээг дээш өргөж зураад хөнгөн тарааж уусгаарай. Эцэст нь дээд сормуусаа өтгөрүүлэгч сормуусны будгаар будна, харин доод сормуусыг будахгүй үлдээнэ.

Хэрэгтэй бүтээгдэхүүнүүд:

ХӨМСӨГ ба УРУУЛ                                                                                     

Харин энэ хэсэгт хүссэнээрээ туршилт хийж болно! Дулаан хул өнгө, зөөлөн карамел эсвэл бүдэг терра кота өнгийн уруулын будаг – энэ өнгөнүүд бүгд латтэ будалтад төгс зохино. 6 хүртэл цагийн тогтоцтой, гялалзсан мат бүрхүүл үүсгэдэг, арчлагч орцууд болох гиалуроны хүчил ба пептидийн иж бүрдэл агуулсан, уруулыг зөөлөн, толигор болгогч уруулын будаг сонгоорой. Харин хөмсөгний хувьд, төрөлхийн хэлбэрийг нь үснийхээ өнгөтэй ижил төстэй өнгийн хөмсөгний харандаагаар хөнгөн тодруулахад хангалттай. Одоо таны яг өглөөний шинэхэн латтэ адил ялдамхан хэрнээ ихэмсэг төрх бэлэн боллоо!

Хэрэгтэй бүтээгдэхүүнүүд:

Зурвас: