Гоо үзэсгэлэнгээ сонгоорой

Бид чиг хандлагын ертөнцөд амьдарч байна. Олон нийтийн сүлжээ бидэнд хором тутамд хаана шинэ содон зүйл байгааг мэдээллэдэг болсон. Харамсалтай нь, чиг хандлага хөөснөөр бид юу жинхэнэ үнэ цэнтэй болохыг мартаж орхидог. Хамгийн чухал цорын ганц зүйл бол та өөрөө гэдгийг санаарай. Таныг бусдаас онцгойруулдаг шинж чанар бөгөөд таны мөрөөдлүүд. Төрөлхийн гоо үзэсгэлэнгээ мэдрээрэй!

Та өөрийгөө үзэсгэлэнтэй гэдэгт итгээрэй
Нэгэн цагт шинэ содон байсан зүйлс хуучирдаг. Харин таны онцгой чанар, онцгой үзэсгэлэн цаг хугацаанд хуучрашгүй юм. Та өнөөдөр ямар харагдмаар байна? Зөвхөн дотоод мэдрэмжээ дагаарай.

Бүү бууж өг
Зарим өдөр өглөөнөөс үд хүртэл ажилласан ч зорилгодоо хүрэхэд хол байдаг уу? Энэ бол байдаг л зүйл гэдгийг санаарай. Алдахаас айлгүй ахин дахин оролдоод л бай. Ядарч байвал хурдаа багасгаад хэсэг амраад ахиад оролдоорой.

Өөртөө төгс биш байхыг зөвшөөрөөрэй
Сэтгүүлийн нүүрэн дээрх бүсгүй ч өдрийн 24 цагийн турш төгс харагдана гэж үгүй. Нэн ялангуяа бидэн шиг амьдралын хэмнэлтэй хүмүүст энэ нь боломжгүй зүйл юм. Тайвшраад таашаал мэдрээрэй. Аз жаргал гэдэг нь төгс гадаад төрх бус харин дотоод амар амгалантай холбоотой. 

Байнга суралцаарай
Амьдралаа гартаа ав. Уян хатан цагийн хуваарьтай байж хүссэн үедээ амралтаа авч гэр бүл ба ажлаа зөв хослуулаарай. Санхүүгийн эрх чөлөөт байдал бол шинэ эриний эрх чөлөө.

Өөрийнхөө насыг хүндлээрэй
Туршлага ба ухаанаас гадна мэдээж гадаад төрх тань өөрчлөгдөнө. Өөрийгөө толинд бахархалтай хараарай. Нас бүхэн үзэсгэлэнтэй гэдгийг санаарай.

Биеэ хайрлаарай
Калорын хэмжээг тоолж жингээ байнга хэмжихээ болиод эрүүл мэнд ба урт наслахдаа анхаарлаа төвлөрүүлээрэй. Таны бие ямар харагдах нь хамаагүй, танд байгаа ганцхан биеэ хайрлаарай.

Хүчтэй байгаарай
Заримдаа амжилтын хамгийн гол алхам “би чадна” гэсэн итгэлээс эхэлдэг. Итгэсэн цагт хүч чадал өөрөө ирнэ.

Сайн талыг нь харж сураарай
Ямар ч тохиолдолд асуудлын эерэг талыг харж сураарай. Бүх сөрөг хүчийг эерэг рүү чиглүүлвэл таныг ямар амжилтууд хүлээж байгааг та төсөөлөх ч үгүй!

 

Зурвас: Зураг: Oriflame