Нүд хүрээлэгчийг яаж зөв хэрэглэх вэ?

Нуман хүрээнд дуртай ч нарийн ажиллагаа нь төвөгтэй санагддаг уу? Энэ бол олон эмэгтэйд тулгардаг асуудал гэдэгт итгэлтэй байгаарай! Бид нүдний харандаа, шингэн хүрээлэгч ба харандаан зовхины будгийн ялгааг, мөн хүссэн будалтаа хийхийн тулд алийг нь сонгох тухай дараах хэсэгт тайлбарлалаа.

НҮД ХҮРЭЭЛЭГЧ 

Хэрэв тод зураас ба нуман хүрээ зурахыг сонгож байгаа бол танд сонгодог нүд хүрээлэгч хэрэгтэй. Шингэн, гелэн эсвэл харандаан бүтэцтэйгээс аль нэгийг нь сонгоорой. Гол нь танд хэрэглэхэд хялбар байх хэрэгтэй!



НҮДНИЙ ХАРАНДАА

Нүдний харандаа нь үр дүнгээрээ сонгодог нүд хүрээлэгч ба харандаан зовхины будаг хоёрын дунд орно. Нүдний харандаа илүү зөөлөн хэрнээ урсахгүй давуу талтай. Нүдний хэлбэрээ тодотгох, сормуус хоорондын зайг будаж илүү том нүдтэй харагдахыг хүсэж байвал харандааг сонгоорой.

ХАРАНДААН ЗОВХИНЫ БУДАГ
Энэ төрлийн харандаа нь зөөлөн торгомсог бүтэцтэй ба харцыг гүн харагдуулахад тусална. Харандаан зовхины будаг нь зовхинд хялбархан түрхэгдэж тардаг тул энгийн нүүр будалтаас үдшийн смоки будалт хүртэл олон төрлийн будалт хийх боломжтой. Харандаан зовхины будагны тусламжтайгаар өдрөөс үдшийн будалт хүртэл дурын төрхөө бүрдүүлээрэй, зовхины будгийн доор суурь болгож хэрэглээрэй эсвэл тод бүдэг зэрэг өөр өөр өнгөөр давхарлаад будаарай.

Зурвас: Зураг: Oriflame