Шинэ SkinPro Sonic: гурван супер нөлөө

Шинэчлэгдсэн SkinPro Sonic нь гурван нөлөө үзүүлдэг ба энэ нь гурван бүтээгдэхүүн болон гурван арчилгааг орлоно гэсэн үг юм. Гайхаж байна уу? Дараах нийтлэлийг уншаарай.

1. ЦЭВЭРЛЭГЭЭ
SkinPro Sonic төхөөрөмжийн тусламжтай арьсаа цэвэрлэх нь ердийн цэвэрлэгээнээс харьцангуй үр дүнтэй юм. Төсөөлөөд үзээрэй: тэрээр яг л минутад 12 600 эргэлт хийдэг цахилгаан шүдний сойз адил ажилладаг. Гэвч үүнд санаа зовох хэрэггүй учир нь сойз зөвхөн арьсны гадаргууд хүрэх ба супер нарийн зөөлөн үснүүд нь арьсыг гүн цэвэрлэж илүү залуу ба эрүүл харагдуулдаг.

Хэрхэн хэрэглэх вэ:

1. Нүдний будгаа тусгай бүтээгдэхүүнээр арилгаарай. Төхөөрөмжийг нүдний мэдрэмтгий арьсанд хэрэглэхгүй.
2. Нүүр болон сойзтой толгойг бүлээн усаар норгоод, сойзон дээр эсвэл арьсан дээрээ нүүр угаагч бүтээгдэхүүн түрхээрэй (сүүн шингэн эсвэл гел байж болно). Анхаар: нүүр угаагч бүтээгдэхүүн нь гуужуулагч бичил талстууд агуулах ёсгүй!
3. Хүссэн тохиргоогоо сонгоод арьсаа дугуй хэлбэр зурж иллэг хийж цэвэрлээрэй. Ингэхдээ сойзыг арьсан дээр хүчтэй дарахгүй.
4. Нүүрээ угааж дуссаны дараа бүлээн усаар сайтар угаагаарай. Сойзыг бас усаар зайлна. Иж бүрэн арчилгааныхаа бүтээгдэхүүнийг дарааллаар нь түрхээрэй.

2. ГУУЖУУЛАЛТ
SkinPro Sonic төхөөрөмжөөр арьсаа долоо хоногт 1-2 удаа гуужуулаарай. Зөөлөн силикон толгой нь арьсыг гуужуулж нүхжилтийг багасгаж арьсыг толийлгоно. 

Хэрхэн хэрэглэх вэ:

1. Маш хялбар: өдөр тутам арьсаа цэвэрлэхдээ хийдэг алхмуудаа яг адил хийнэ, гэхдээ толгойг силикон толгойгоор солино.
2. Анхаарах чухал зүйл: цэвэрлэгч бүтээгдэхүүн нь гуужуулагч бичил талстууд агуулах ёсгүй.
3. Бид 60 секундийн автомат тохиргоог сонгохыг зөвлөдөг.

3. ИЛЛЭГ
Арьсандаа илүү өндөр үр дүнтэй иллэг хийхийн тулд нүүрний тос эсвэл бэлдмэл түрхээд SkinPro Sonic иллэгийн толгойг хэрэглээрэй. Иллэгийг хүссэн үедээ эсвэл өдөр бүр хэрэглэж болно. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан: төхөөрөмжийг 4 долоо хоног тогтмол хэрэглэсэн нөхцөлд арьсны чанга, уян хатан байдал нэмэгддэг. Тэрээр илүү чанга ба үзэсгэлэнтэй харагдах болно! Үр дүн нь чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна!

Хэрхэн хэрэглэх вэ:

1. Металл толгойг зөвхөн дараах хэсгүүдэд хэрэглэнэ: нүүр, эрүүний шугам, хүзүү ба цээж. Нүдний орчим, хамрын нуруу, эрүү ба төвөнх хэсэгт хэрэглэж болохгүй.
2. Арьсандаа чийгшүүлэгч тос түрхээд бүрэн шингэтэл нь хүлээгээрэй.
3. Дараа нь металл толгойг суурилуулаад, өөрт хэрэгтэй тохиргоогоо сонгоод арьсан дээрээ хөнгөн дугуй хэлбэр зурж иллэг хийнэ. Дууссаны дараа металл толгойг чийгтэй алчуураар арчиж цэвэрлээрэй.

Зурвас: Зураг: Oriflame