Ардаа толийлгож боосон үс

Ардаа боосон үс ямар ч бүсгүйд зохидог. Эмэгтэйлэг ба хийхэд хялбар энэхүү засалт нь бүсгүйчүүдийг хэзээд хээнцэр харагдуулдаг. Бид танд мэргэжлийн үсчинд очилгүйгээр хэрхэн ардаа толийлгож боосон гоёмсог үс засалт хийхийг заах болно.



1

ҮСЭЭ ШУЛУУН БОЛГОНО

Үсээ бөөрөнхий том сам ашиглан сэнсээр үлээлгэж хатаана. Үсээ гэмтэхээс хамгаалахын тулд халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч хэрэглээрэй.




2

ҮСИЙГ ХУВААНА

Үсээ дундуур нь хуваагаад дээд хэсгийг нь толгойн орой дээр бооно. Үсний үлдсэн хэсгийг дагзны дунд хэсэгт бооно.





3

ХУВААЖ БООСОН ҮСИЙГ НИЙЛҮҮЛНЭ

Харин одоо, боосон 2 хэсэг үсийг нийлүүлээд үсний боолтоор боогоорой. Эхлээд үсээ хоёр хэсэгт хувааж боосноор, чи угаа босгосон болох юм юм.




4

ГЯЛБАА НЭМЭЭРЭЙ

Үсний бэлдмэлийг алгандаа түрхэж үрээд үсэндээ түрхэж өө сэвийг дарж толийлгоно.





5

БООСОН ХЭСГИЙГ ХЭСЭГ ҮСЭЭР ДАЛДЛАНА

Одоо боосон үснээсээ бага зэргийг болгоомжтой аваад үсний боолтын гадуур тойруулан бооно. Үсний хавчаараар тогтоогоод үсний бэлдмэл нэмж түрхэн үсэндээ гялбаа нэмээрэй.

Үс засалт тань дур булаам дэгжин харагдаж байна!

Зурвас: Зураг: C2