НҮҮРНИЙ БУДГИЙН СУУРЬ ТОС ЯМАР ҮР НӨЛӨӨТЭЙ БА БИ ТҮҮНИЙГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?
Нүүрний будгийн суурь тосыг арьсыг нүүр будалтад бэлдэхийн тулд хэрэглэдэг. Энэхүү тос нь арьсны гадаргуу болон өнгийг жигд харагдуулдаг. Хэрвээ та арьс үрчлээтсэн эсвэл нүх сүв нь мэдэгдэхүйц бол нүүрний будгийн суурь тос танд зайлшгүй хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл та нүүрээ будахаас өмнө нүүрний будгийн суурь тос хэрэглэвэл өө дарагч, нүүрний будгийн суурь мөн зовхины будаг хүртэл илүү үр дүнтэй түрхэгдэж харагдах байдал болон тогтоц нь сайжирна. Зарим тохиолдолд орой болоход нүүрний будаг шинэхэн мэт төрхөө алдаж улбар шар өнгөтэй болдог. Энэ асуудлыг хүртэл нүүрний будгийн суурь тос шийднэ – нүүрний будгийн өнгө өдрийн турш өөрчлөгдөхгүй шинэхэн түрхсэн мэт хэвээр байх болно. Үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа биз?
"Нүүрээ будахаасаа өмнө арьсандаа нүүрний будгийн суурь тос түрхвэл өө дарагч, суурь энгэсэг болон зовхины будаг хүртэл арьсан дээр илүү үр дүнтэй түрхэгдэж, гоёмсог харагдана"
НҮҮРНИЙ БУДГИЙН СУУРЬ ТОСЫГ ХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
Арьсны төрөл бүр болон амьдралын хэв маяг бүрд тохирсон нүүрний будгийн суурь тос байдаг. Гэвч энэхүү бүтээгдэхүүн нь чийглэг, халуун аль эсвэл хуурай болон хүйтэн уур амьсгалтай газар аялахаар явж буй хүмүүст онцгой ач тустай байдаг. Хэрвээ та үдэшлэгт явж байгаа бол мэдээж тэнд зураг авахуулах байх. Энэ үед нүүрний будгийн суурь тос арьсны гялгарыг дардаг тул та зураг дээр үзэсгэлэнтэй харагдах нь гарцаагүй.
НҮҮРНИЙ БУДГИЙН СУУРЬ ТОСЫГ ХААНА ТҮРХЭХ ВЭ?
Нүд – Олон эмэгтэйчүүд нүүрний будгийн суурь тос нь нүдний орчмын арьсанд нэн тохиромжтой болохыг онцолжээ. Энэ хэсэгт нүүрний будаг жижиг үрчлээнд орж, таныг илүү овортой харагдуулдаг.
Нүүр - Нүүрний будгийн суурь тосыг нүүрэнд нимгэн давхарга үүсгэн нэлэнхийд нь түрхсэнээр нүүр будалтын тогтоц уртасдаг. Мөн энэхүү арга нь нүх сүвээ үл мэдэгдэм харагдуулахыг хүсэж буй эмэгтэйчүүдэд ч тохиромжтой.
Уруул – Уруулаа будахаас өмнө уруулдаа нүүрний будгийн суурь тос түрхвэл, уруулын будгийн тогтоц уртасдаг. Түүнээс гадна, нүүрний будгийн суурь түрхсэнээр уруулын будаг уруулын арьсны нугалаа руу ордоггүй ба жигд бүрхүүл үүсгэдэг. Чамд уруулд зориулсан суурь тос байхгүй бол нүүрний будгийн суурь тосыг хэрэглээрэй.
НҮҮРНИЙ БУДГИЙН СУУРЬ ТОСЫГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ ?
Нүүрний будгийн суурь нүүрний чийгшүүлэгч тосны дээр, суурь энгэсгийн доор түрхдэг. Түрхэхдээ хэмжээг зөв тохируулах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. Нүүрний будгийн суурь тосыг хэт их хэмжээгээр түрхвэл бүтээгдэхүүн бөөгнөрч арьс шохой шиг харагдах болно. Гаран дээрээ бага зэргийн хэмжээг (зоосны хэмжээтэй) шахаж гаргаад нүүрнийхээ дунд хэсгээс гадагшаа чиглэсэн хөдөлгөөнөөр түрхэнэ. Арьсны асуудалтай хэсгүүдэд нимгэн давхарга үүсгэн түрхээрэй. Нүүрний будгийн суурь тос нь арьсан дээр бат бөх тогтдог тул унтахаасаа өмнө арьсаа маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Арьсаа гүн цэвэрлэхийн тулд арьс цэвэрлэгч төхөөрөмжийг хэрэглээрэй. Тэр нүүрний будаг болон бохирдлыг түргэн хугацаанд, өндөр үр дүнтэй цэвэрлэнэ.
Giordani Gold нүүрний будгийн суурь тос
Нүүрний будгийн тогтцыг уртасгана, нүх сүв, үрчлээг үл мэдэгдэм болгоно ба өдрийн туршид арьсыг эрүүл, чийглэг харагдуулна.