Өвөрмөц нүүр будалт

Өвөрмөц төрхөөрөө харц булаагаарай. Өнгөлөг тод өнгөнүүд ба нүүр будалтын жимслэг анхилуун үнэртэй бүтээгдэхүүнүүд халуун орныг санагдуулам өвөрмөц төрхийг бүрдүүлнэ.

 


 

1

ЗОВХИНЫ БУДАГ

Зовхио алтлаг өнгийн тосон будгаар нэлэнхийд нь будаарай; энэ нь гялалзсан суурийг үүсгэнэ. Дараа нь дулаан ягаан өнгийн зовхины будгийг нүдний дотор буланд түрхээрэй. Зовхины будгийн оронд ягаан өнгийн хацар өнгөлөгч ч мөн хэрэглэж болно.

2

ӨНГӨ НЭМ

Чидун жимсний өнгийн зовхины будгийг нүдний гадна буланд алтлаг өнгийн суурьтай уусган түрхэнэ. Нүдний гадна булангаас ногооноор эхэлж дунд хэсэгт алтлаг болж нүдний дотор буланд ягаан өнгө болох нүд будалтыг хийгээрэй.

 
 
 


 

3

ТОДРУУЛ

Одоо нүдний хэмжээг том харагдуулахын тулд Kohl харандаагаар сормуусны дээд ба доод ургалтын шугамын дагуу зураас зураарай. Уртасгагч сормуусны будгаар сормуусыг хэд хэдэн удаа давхарлаж будаарай, таны харц биширмээр харагдаж болно!

 

4

ХАЦАР ӨНГӨЛӨГЧ БА УРУУЛЫН БУДАГ

Хацраа өнгөлөөд уруулаа зөөлөн өнгөөр будаарай – энэ төрхөд нүд хамгийн тод байх ёстой.

 

Халуун орны дур булаам төрхөөрөө та үдэшлэгийн хатан хаан нь болох болно!

Зурвас: Зураг: Craig Teunissen