АРЬС АРЧИЛГАА БА НҮҮР БУДАЛТ
Бага насны хүүхэд өсгөж байгаа хүн бүтэн нойртой байна гэдэг бараг боломжгүй хэрэг. Нойр бага авах тусам кортизол илүү ихээр ялгардаг. Кортизолын түвшин нэмэгдэх нь арьсанд сөргөөр нөлөөлдөг: батгашилт, хаван, арьсны гуужилт, нүдэн доорх бараан тойрог гэх мэт. Хамгийн эхний ээлжинд нүүр будалтыг бус арьс арчилгааг тавь. Арчилгаа хийсэн эрүүл арьс цаанаасаа л сайхан харагддаг. Нүүр хувирлаас үүсэлтэй ба гүн үрчлээ тогтохоос болон нүдэн доор бараан тойрог үүсэхээс сэргийлж чийгшүүлж тэжээл өгдөг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. Үзэсгэлэн гоо болон арьсны эрүүл мэндээ хадгалж үлдэхийн тулд өглөө орой бүр хоёр хормыг л арьс арчилгаандаа зарцуулахад хангалттай. Харин будалт үүнийг зүгээр л тодотгоно.
ҮРГЭЛЖ НАРНААС ХАМГААЛ
Та хүүхдүүдээ нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр наранд гарахыг зөвшөөрдөггүй. Түүнтэй ижил анхаарлыг өөртөө хандуулбал ямар вэ? Цүнхэндээ үргэлж нарнаас хамгаалах тос авч яван шаардлагатай үед хэрэглэ. Нарнаас аль болох зайлсхий, арьсны өнгийг засах арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж ав, гуужуулагчийг долоо хоногт хоёр удаа хэрэглэ. Эдгээр бүтээгдэхүүнүүд арьсыг тань илүү жигд өнгөтэй болоход тусална.
АРЬС АРЧИЛГААГ ХАЙРТАЙ ДАДАЛ ЗУРШЛАА БОЛГОН ХУВИРГА
Арьсаа иж бүрэн арчлахад өглөө, оройд танд ердөө дөрвөн минут л хэрэг болно. Маш бага хугацаа гэдэгтэй санал нийлж байгаа биз дээ? Өдөр бүр- цэвэрлэгээ, тэнцвэржүүлэлт, нүд орчмын арьс арчилгаа болон үндсэн арчилгаа, маск ба гуужуулалт долоо хоногт хоёр удаа. Арчилгаатай сайхан арьсны нууц бол хормын төдийд үйлчилгээ үзүүлдэг өндөр үнэтэй бүтээгдэхүүн биш байнгын арчилгаа юм шүү дээ. Эдгээр дөрвөн минут өглөө ба орой зөвхөн таны мэдэлд байх болно. Энэ хугацааг өөрөөсөө битгий хумслаарай, тэр хооронд гэрийнхэн нь өөрсдөө зохицчихож чадна шүү дээ.
ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГО
«Хурдан явахыг хүсвэл ганцаараа яв, хол явахыг хүсвэл хамтдаа яв» гэдэг үг байдаг. Арьсныхаа гоо үзэсгэлэн, эрүүл мэнд, гэрэл гэгээг хадгалахад тань чанартай бүтээгдэхүүнүүд танд тус болно. Та арьсны төрөл болон насны онцлогтоо тохируулан бүтээгдэхүүн сонгох гэж цагаа үрэх хэрэггүй, бид аль хэдийнэ хийчихсэн Сонгоорой!