Гоёмсог нүүр будалт хийх 10 дүрэм

Чи нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр хэрэглэдэг байж болно. Гэвч энэ нь чи тэднийг зөв хэрэглэж байна гэсэн үг биш юм. Бид чамд чиний нүүр будах арга барилыг шинэ түвшинд хүргэх 10 зөвлөмжийг энэ хэсэгт өгөх болно.

1. ХУМС
Маникюрийн өнгөө илүү тод харагдуулахын тулд суурь хумсны будгийн дээр цагаан өнгийн хумсны будгийг нэг давхар түрхээрэй. 

2. ТОД ӨНГӨ
Дээрх дүрмийг нүд будалтад мөн хэрэглээрэй. Дээд зовхиндоо эхлээд нимгэн давхарга үүсгэж цагаан хүрээлэгч түрхээд дээр нь зовхины будаг түрхээрэй – хамгийн эрчимтэй өнгө хүртэл улам тод харагдах болно!

3. АРИЛДАГГҮЙ УРУУЛЫН БУДАГ
Гялбаатай уруулын будгаа нэг давхар түрхээд нимгэн даавуу ашиглан илүүдлээс ангижирна. Дараа нь уруулынхаа гадна ирмэгт өнгөгүй энгэсэг түрхэнэ. Энгэсэг уруулын будагт шингэтэл түр хүлээнэ. Ингээд л боллоо! Чиний уруулын будгийн тогтоц гайхалтай удаан боллоо!

4. ТОГТОЦ САЙТАЙ НҮД БУДАЛТ
Зовхины арьс нүүрний бусад хэсгийн арьстай харьцуулбал илүү тослог байдаг. Тиймээс хэрвээ чи зовхины будгийн суурийг өө дарагчаар тавьж байгаа бол зовхины будаг урсах эсвэл арьсны нугалааг бөглөх магадлал бий болно. Иймэрхүү асуудлаас зайлсхийхийн тулд зовхины будгийн доор нүүрний будгийн суурь тос түрхвэл илүү зохимжтой.

5. ТӨГС БҮРХҮҮЛ
Чи ВВ эсвэл СС-тосоороо үл мэдэгдэм тунгалаг бүрхүүл үүсгэхийг хүсэж байгаа бол хуруугаараа түрхээрэй. Харин илүү зузаан, өө дарсан бүрхүүл үүсгэхийг хүсвэл эсвэл суурь шингэн энгэсэг чинь өтгөн бүтэцтэй бол багс ашиглан түрхээрэй.

6. ОЛОН ҮҮРЭГТ ХҮРЭЭЛЭГЧ

Харандааны тусламжтайгаар гелэн хүрээлэгч хэрэглэсэн мэт хүрээ зурах боломжтой. Үүнийг хийхийн тулд харандааг гал дээр 10 секунд бариарай. Харандааны гол хайлж гелэн харандаагаар зурсан мэт хүрээ үүсгэх болно.

 

"Хул өнгийн хүрээлэгч нүдийг илүү том харагдуулдаг"


7. ЗОХИЦЛЫН ХУУЛЬ
Суурь шингэн энгэсэг болон өө дарагч царайны өнгөтэй зохицож байгаа эсэхийг мэдэхийн тулд гарын шууны арьсанд түрхээд үзээрэй – энэ хэсгийн арьстай өнгө нь зохицож байвал нүүрний арьсанд ч мөн зохино гэсэн үг юм. Энэ сорилыг хийхэд алганы дээд талын арьс тохиромжгүй.

8. БАРААН ХҮРЭЭГҮЙ ЗОВХИ
Өө дарагчийг доод зовхинд тал сар зурах хөдөлгөөнөөр түрхдэг. Үүний оронд латин V үсгийн хэлбэрийг гаргаж зураарай – нүдний гадна булангаас доошоо зураад дараа нь дотор булан руу өргөж зурна. Үүнийг хийхдээ өө дарагчийн багс ашиглаарай, ялгааг чи шууд харах болно!

9. ИЛҮҮ ТОМ НҮД
Хул эсвэл цагаан хүрээлэгчээр доод зовхийг хүрээлээд нүдний дотор булангуудыг тодруулбал нүд илүү том харагдана.

10. УРУУЛЫН БУДГИЙН СОРИЛ
Чи өөрт зохих уруулын будгийн өнгийг сонгож чадахгүй байна уу? Хурууны өндөгний арьс уруулын арьстай ойролцоо өнгөтэй байдаг тул өнгөний сонголт хийхдээ энэ хэсэгт түрхээд үзээрэй.

Зурвас: Зураг: Shutterstock