1. НЭГТ, ЦҮНХ
Мэдээж үдэшлэгт явахад том цүнхнээс илүү жижиг цүнх тохиромжтой. Манай өвлийн цуглуулганд багтсан хоёр өнгөтэй клач-цүнхэнд анхаарлаа хандуулаарай: нэг тал нь супер гялалзсан омбрэ өнгөтэй, харин нөгөө төл нь хар хилэн өнгөтэй. Мөрөндөө, гартаа эсвэл бүсэлхийндээ зүүж, харин гинжтэй оосрыг бугуйвч болгох боломжтой.
2. ТОМ ЭЭМЭГ ЗҮҮГЭЭРЭЙ
Даруухан хатгадаг ээмгийн оронд том унжлагатай ээмэг зүүгээрэй. Энэ ээмэг манай клач-цүнхтэй төгс тохирно. Арьсан хүрэм, цагаан цамц, даашинз зэрэг хүссэн хувцастайгаа тохируулж болно.
3. ЗҮҮЛТ НЭМЭЭРЭЙ
Өглөө юу өмссөн тань хамаагүй, спорт загварын хүрэм эсвэл даашинз байлаа ч урт гинж нэмээд л илүү дэгжин төрхийг бүрдүүлээрэй. Ингэхийн тулд та болор шигтгээнүүдтэй хүзүүний урт зүүлтийг сонгоод л гялалзах болно!
4. ШИНЭ ЗҮЙЛ ТУРШИХААС БҮҮ АЙ
Өнгөлөг бугуйвчийн тусламжтай уйтгартай хэв маягийг сонирхолтой болгоорой. Цагирган хэлбэртэй, улаан өнгийн уусалттай гялалзсан шигтгээнүүдтэй бугуйвч таны дотоод мэдрэмжийг төгс илтгэх болно.