Чамд ямар нүүр будалтын бүтээгдэхүүн тохирох вэ?

Чиний гоо сайхны бүтээгдэхүүнүүд чиний хүлээлттэй нийцдэг үү? Манай сорилд хамрагдаад чиний төрөлхийн гоо үзэсгэлэнг тодруулахад, өө сэвийг далдлахад ямар бүтээгдэхүүн хэрэгтэйг олж мэдээрэй.

1. ЧИНИЙ НҮҮР БУДАЛТЫН БАГСНУУД ЯМАР ВЭ? ТОХИРОХ ХАРИУЛТЫГ СОНГООРОЙ.
a) Хамгийн гол нь эмх цэгцтэй байх: чамд цөөхөн ч маш чанартай багс байдаг
б) Хэмнэлт: чамд олон үүрэгт хэдхэн багс байдаг, заримдаа чи хуруугаараа түрхдэг
в) Өргөн сонголт: чиний багсны цуглуулга мэргэжлийн нүүр хувиргагчийн хүртэл атаархлыг төрүүлнэ
г) Иж бүрдэл: чамд дуртай төрхөө үүсгэхэд хэрэгтэй бүх төрлийн багс бий
д) Анхан шат: чи саяхан анхны багсны цуглуулгаа худалдаж авсан

2. ЧИ ӨДРИЙН ТУРШИД НҮҮР БУДАЛТАА ШИНЭЧИЛДЭГ ҮҮ: 
a) Өдөрт хэдэн удаа: чи үргэлж төгс харагдахыг хүсдэг
б) Ховор: төрөлхийн мэт харагддаг нүүр будалтыг шинэчлэх шаардлагагүй 
в) Боломжтой үедээ: сэтгэл санааны байдлаасаа хамаарч чи төрхөө үдийн цайны цагаараа ч бүрэн өөрчилдөг
г) Хэзээ ч: чи зөвхөн өглөө л нүүрээ буддаг
д) Хичээлийн дараа: уруул өнгөлөгч ба хумсны будаг

3. ЧИ ӨГЛӨӨ БҮР НҮҮРЭЭ БУДАХАД хир ХУГАЦАА ЗАРЦУУЛДАГ ВЭ?
a) 10 минут: өдөр бүр хийдэг хөдөлгөөнөө хийхэд л чи төгс төрх үүсгэдэг 
б) Мэдэхгүй. 2 минут уу? 5 минут уу?
в) Ажилдаа хоцрохгүй байсан бол хэдэн цаг ч зарцуулж магад
г) 10-аас бага минут, гэхдээ үр дүн нь өдрийн туршид тогтоно!
д) 15 минут: чи дөнгөж одоо л нүүрээ будаж сурч байна

4. НҮҮР БУДАЛТЫН ХУВЬД ЧИ ӨӨРИЙГӨӨ ЯМАР ГЭЖ БОДДОГ ВЭ…
a) Туршлагатай мэргэжилтэн
б) Олон жилийн туршлагатай ч мэргэжлийн биш
в) Нүүр будалт спортын нэг төрөл байсан бол би олимпын аварга болсон байгаа
г) Олон үүрэгт байдлын төлөөлөл: цахим шуудангаа шалгаж байхдаа, дуртай олон ангит киногоо үзэж байхдаа, кофе чанаж байхдаа нүүрээ будаж чадна…
д) Би нүүрээ дөнгөж будаж сурч байгаа ч ирээдүйд мэргэжилтэн болно гэдэгтээ итгэлтэй байна

5. ШИНЭ ТӨРХ ҮҮСГЭХ УРМЫГ ЧИ ХААНААС ХАЙДАГ ВЭ?
a) Загварын, гоо сайхны сэтгүүлээс 
б) Найз нөхдөөсөө
в) Блогоос, Youtube-ээс. Сэтгүүлээс, алдартнуудын инстаграммаас – хаанаас ч хамаагүй!
г) Урам хайхаа? Надад тийм зав байхгүй!
д) Чи Youtube-ийн бүх алдартай хүмүүсийг дагадаг

6. ЧИ ЯМАР ЧИГ ХАНДЛАГАД ДУРТАЙ ВЭ…
a) Чи чиг хандлага сонирхдоггүй. Чи  мөнхийн сонгодог хэв маягийг шүтэн бишрэгч
б) Хөнгөн будсан сормуус, бага зэрэг энгэсэг – энэ чиг хандлагыг юу гэж нэрлэдэг вэ?
в) За байз, юунаас эхлэх вэ? Хөнгөн гялбаатай зовхины будаг, төгс хэлбэртэй сормуус, гэрэлтүүлэгч…
г) Шанаагаа хэлбэржүүлэх бол ажил хэрэгч нүүр будалтыг үдшийн нүүр будалт болгох хамгийн энгийн арга
д) Тод өнгийн уруул өнгөлөгч ба анхаарал татам өвөрмөц хумс будалт 

7. ЧИ ДАРААХ ЗҮЙЛЭЭС АЛЬ НЬ БАЙХГҮЙГЭЭР АМЬДРАЛАА ТӨСӨӨЛЖ ЧАДАХГҮЙ ВЭ...
a) Улаан өнгийн уруулын будаг
б) Хөнгөн сормуусны будаг
в) Гоо сайхны цүнхгүйгээр. Тэр дотор миний амьдрал бий.
г) Суурь энгэсэг
д) Зовхины будгийн шинэ цуглуулга – өнгөнүүд нь үнэхээр хөгжилтэй!


ЧИ «А» ХАРИУЛТЫГ ХАМГИЙН ИХ СОНГОСОН
Giordani Gold
Чамайг хүрээлж буй юм бүхэн багахан ч болов тансаг байх ёстой. Чамд гал тогооны орчин үеийн тавилга, брэндийн хувцас, маш нарийн мэдрэмжтэй эд зүйлс, сонгодог өнгөнүүд таалагддаг. Giordani Gold - энэ бол нарийн мэдрэмжтэй эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан нүүр будалтын бүтээгдэхүүний цуврал юм: бөмбөлгөн энгэсгийг Италийн мэргэжилтнүүд өөрийн гараар хийдэг бол суурь энгэсгийн найрлагад цагаан малтуу мөөгний ханд ордог. Үүнд гайхах зүйл үгүй байх, яагаад гэвэл гоо сайхны бүтээгдэхүүн хамгийн түрүүнд таашаал мэдрүүлэх ёстой. 

ЧИ «Б» ХАРИУЛТЫГ ХАМГИЙН ИХ СОНГОСОН
Featherlight
Чи төрөлхийн мэт төрх загварын оргилд гарсанд чин сэтгэлээсээ баярлаж байгаа. Яагаад гэвэл чиний бодлоор нүүрний будаг төрөлхийн гоо үзэсгэлэнг тодруулах ёстой. Хэт хүнд биш, шинэчлэх шаардлагагүй байх ёстой. Featherlight цуврал - энэ бол арьсан дээр төгс буудаг, түрхэхэд хялбар хөнгөн бүтэцтэй нүүр будалтын бүтээгдэхүүнүүд юм. 

ЧИ «В» ХАРИУЛТЫГ ХАМГИЙН ИХ СОНГОСОН
The ONE
Чиний нүүр будалтын хамгийн гол дүрэм: өнгөнүүд тод байх ёстой! Чиний цуглуулгад төсөөлж болох бүх төрлийн бүтэц ба өнгөнүүд бий: “мат”, супер гялгар, тослог, бутарсан. Харин энэ бүгд The ONE цувралд байгааг чи мэдэх үү?

ЧИ «Г» ХАРИУЛТЫГ ХАМГИЙН ИХ СОНГОСОН
The ONE супер тогтоцтой
Чи үргэлж хөдөлгөөнд байдаг тул чамд The ONE цувралын супер тогтоцтой гоо сайхны бүтээгдэхүүн тохирно. Эдгээр бүтээгдэхүүн нь зөвхөн тогтоц сайтайгаас гадна (жишээ нь, сормуусны будаг нь 25 цаг тогтоно!) урсаж буудаггүй. Үүнээс илүү сайхан зүйл байна гэж үү?

ЧИ «Д» ХАРИУЛТЫГ ХАМГИЙН ИХ СОНГОСОН
Very Me
Чи нүүр будалтын анхны алхмуудаа хийж байгаа ба өнгө болон бүтцүүдийг анх удаа туршиж үзэж байна. Цаг хугацаа өнгөрөхөд чи өөрийн хэв маягаа олж бүтээгдэхүүнүүдийг хооронд нь хольж сурна. Very Me - энэ бол туршилт хийхэд гайхалтай олон сонголттой цуврал юм. Олон бүтэц, олон өнгөнүүдээр чи мөрөөдлийнхөө төрхийг үүсгэж болно. 







Зурвас: