Алхам алхам зааварчилга: Tender Care бальзамыг хэрэглэх гурван арга

Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн – энэ бол Орифлэймийн хамгийн алдартай бүтээгдэхүүний нэг юм. Бид жил бүр тус бүтээгдэхүүнээс сая гаран ширхгийг борлуулдаг. Учир нь энэ бол бүх төрлийн зорилгоор хэрэглэж болох олон үүрэгт бүтээгдэхүүн юм.

1. ЦАРАЙ
Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн нь уруул болоод нүүрний арьсанд төгс тохирдог. Зөгийн лав нь уруулын арьсыг тэжээж зөөлрүүлдэг бол Е аминдэм арьсыг чийглэг байлгадаг хүчирхэг антиоксидант юм. 

Бальзамыг хүссэн газраа хэрэглэж болох ч бид арьсны хуурайшсан хэсгүүдэд түрхэхийг зөвлөж байна: уруул, хамрын самсаа, харин өвлийн улиралд хамрын нүхний орчимд. Мөн тосыг хөмсөгний гел болгон хэрэглэж болно. 

2. БИЕ
Тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүний хосгүй найрлага нь чийгшүүлэх, хамгаалах, тэжээх шинж чанартай байгалийн цэвэр орцод суурилдаг. Тиймээс бүтээгдэхүүнийг хумсны орчмын арьс, тохой, өвдөг зэрэг хуурайшиж хатуурсан арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Тэр байтугай өсгийн арьсыг хүртэл зөөлрүүлнэ гээд бодоод үз дээ!

3. НҮҮР БУДАЛТАД
Тосны тусламжтай нунтаг зовхины будаг эсвэл энгэсгийг тосон болгож болно. Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнээс багахан хэмжээтэй авч хуурай бүтээгдэхүүнтэй холиод хэрэглээрэй. Хялбар, хөгжилтэй ба тод!

 

 


Зурвас: Зураг: John Buddee Hair & Make-up by: Åsa Östergren