Алхам алхмаар: Уруул өнгөлөгч түрхэх гурван аргачлал

Уруул өнгөлөгчийн гол үүрэг бол гялбаа бэлэглэх юм. Гэвч бодит байдал дээр энэ бол нүүр будалтын хамгийн олон үүрэгт бүтээгдэхүүний нэг юм. Итгэхгүй байна уу? Яаж хэрэглэхийг бид дараах хэсэгт тайлбарлалаа.

1. ГЭРЭЛТҮҮЛЭГЧ
Гэрэлтүүлэгч байхгүй тохиолдолд уруул өнгөлөгчийг хөмсөгний нумын доор түрхээрэй. Хөнгөн гялбаатай уруул өнгөлөгч хамгийн тохиромжтой.

2. ХАЦАР ӨНГӨЛӨГЧ
Уруул өнгөлөгчийг хацар өнгөлөгч болгон хэрэглэж болно. Тод бөгөөд сэргэг царайтай харагдахын тулд хацрынхаа товгор хэсэгт бага зэргийг түрхээрэй, гэхдээ хэтрүүлж болохгүйг анхаар! Ягаан эсвэл тоорын өнгийн уруул өнгөлөгч хамгийн тохиромжтой. 

3. ГЯЛАЛЗСАН ЗОВХИНЫ БУДАГ
Чийглэг харагддаг дэгжин будалт хиймээр байна уу? Хурууныхаа өндгөөр хөмсгөндөө бага зэрэг уруул өнгөлөгч түрхээрэй. Нүдний орчмын арьс маш мэдрэмтгий байдаг тул болгоомжтой байх хэрэгтэй г анхаараарай. 

 





Зурвас: Зураг: John Buddee Makeup by Åsa Östergren