1. ХАЦАР ӨНГӨЛӨГЧ
Үүнд Байгалийн туяарал ба Боловсорсон тоор өнгөнүүд тохирно. Хацар өнгөлөгчийн багс эсвэл энгэсгийн багсаар бүтээгдэхүүнээс бага зэргийг аваад илүүдлийг сэгсрээд хацарт дугуй хэлбэр зурж түрхээрэй – гайхалтай гялбаа үүсэх нь гарцаагүй!
Бас нэгэн хувилбар бол ягаан өнгийн бөмбөлгүүдийг алган дээрээ тавиад дээгүүр нь багсыг гүйлгэсний дараа хацраа өнгөлөх юм. Хаврын өглөө хамгийн зохимжтой
2. ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТ
Үүнд Шоколадан бор ба Байгалийн хүрэл өнгөнүүд тохирно. Дэвүүрэн хэлбэртэй багсаар бүтээгдэхүүнээс аваад багсны нарийн талаар шанааны доор түрхэж царайгаа хэлбэржүүлээрэй. Мөн чамархай болон үс ургах шугамын дагуу бага зэргийг түрхээд төрөлхийн гэрэлтсэн царайтай харагдаарай. Эрүү хэсгийнхээ илүүдлийг далдлах хэрэгтэй байгаа бол энгэсгийг эрүүний дагуу түрхээрэй.
3. ГЭРЭЛТҮҮЛЭГЧ
Хамгийн цайвар өнгийн бөмбөлгийг алган дээрээ тавьж байгаад багсаар аваад шанаа, хөмсөг, дээд уруулын дээдэх хүнхэр хэсэг эсвэл хамрын үзүүртээ түрхээрэй.