Төгс суурь үүсгэх гурван алхам

Төгс нүүр будалт хийхэд төгс суурь хэрэгтэй. Өнөөдөр бид чамд нүүр будалтын суурь хэрхэн үүсгэхийг заах болно. Гурван хялбар алхмыг бичээд аваарай!

1. ТЭЖЭЭЛЛЭГ ТОС
Сэргэг, залуу царайтай харагдмаар байна уу? Тэгвэл эхлээд нүүрэндээ хөнгөн чийгшүүлэгч тос түрхээрэй. Тосыг алган завсраа халаагад хөнгөн товших хөдөлгөөнөөр  түрхэнэ. Энэхүү тос нь арьсыг чийгшүүлэхээс гадна суурь энгэсгийг илүү сайн шингээнэ. 

2. НҮҮР БУДАЛТЫН СУУРЬ ТОС
Нүүр будалтын суурь тос нь арьсны гадаргууг жигд болгож суурь түрхэхэд бэлдэх ба үрчлээ болон нүх сүвийг үл мэдэгдэм болгоно. Багахан хэмжээтэйг авч хурууныхаа өндгөөр түрхээрэй. Хэт их түрхвэл дараагийн алхамд илүүдэл нь тодорч харагдана. Нэг ширхэг үзэмтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн хангалттай. 

3. СУУРЬ
Харин одоо хацар, дух болон эрүүнийхээ арьсанд суурь шингэн энгэсгээс бага зэрэг түрхээрэй. Суурь шингэн энгэсгийн багсаар бүтээгдэхүүнийг жигд тараагаарай, хэрвээ бүтээгдэхүүний хэмжээ бага юм шиг санагдвал нэмээрэй. Өө дарах хэрэгтэй хэсгүүдэд багсны оронд зөөлөвч ашиглаарай. Ингэснээр батга, улайлт, доод зовхины бараан хүрээ үл мэдэгдэм харагдана.

Ингээд бэлэн боллоо! Чи нүүр будалтын төгс сууриа үүсгэлээ!



Зурвас: Зураг: Үс ба нүүр будалт: Аса Остэргрэн; Зураг: Жон Буддээ