Алхам алхмаар: гурвалжин хээтэй хумс будалт хэрхэн хийх

Геометрийн хээ ба нэг өнгийн хумс будалт – энэ улирлын шилдэг чиг хандлага ба үүнийг шилдэг загвар зохион бүтээгчдийн загварын үзүүлбэрүүд баталж байна. Мөн ийм хумс будалтыг гэрийн нөхцөлд хийхэд тун хялбар ба бид чамд туршаад үзэхийг санал болгож байна.

 

 

1

СУУРЬ ДАВХАР

Өнгийн будаг түрхэхээс өмнө хумсандаа суурь будаг түрхээрэй. Тус будаг нь нүүрний будгийн суурьтай адил дараагийн алхмуудыг хялбарчилдаг.

 



 

2

ҮНДСЭН ӨНГӨ

Энэхүү хумс будалт нь эрс тэс өнгөтэй нөхцөлд хамгийн анхаарал татам харагддаг тул бид хар ба цагаан өнгө сонгосон. Цагаан өнгийг хумсандаа түрхээд хатсаны дараа ахиад нэг давхар түрхээрэй.   

 



3

 

ЭРС ТЭС ӨНГӨ

Хар өнгөөр гурвалжин зураарай. Ингэхдээ хумсны дунд хэсгээс эхлээд хумсны гадна хэсэг рүү чиглүүлж хөндлөн зураас зураад, нөгөө талаас нь мөн ижил зураас зураарай. Гурвалжинг будаарай. Төгс гурвалжин зурахын тулд эхлээд бугуй дээрээ зураад үзээрэй. 

 

 


4

БЭХЖҮҮЛ

Хар өнгийн хумсны будаг хатсаны дараа маникюрийн тогтцыг уртасгаж гялбаа нэмэхийн тулд хамгаалагч будаг түрхээрэй. 


 








Зурвас: Зураг: Victoria Stillwell, Nails: Frida Selkirk