5 минутад үсээ засаарай: толигор ба гялалзсан үстэй

Үс засалт гялалзсан толигор байхад ямар ч төрх төгс харагдана. Харин үсээ ийм болгох тийм ч амар биш. Үсэндээ хэв маяг үүсгэгч бүтээгдэхүүн түрхээд, хэв маяг үүсгэгч жижиг ба том сам, мөн үсийг хөвсийлгөгч самыг аваад манай зөвлөмжүүдийг дагаарай!

ТӨРӨЛХИЙН МЭТ ДОЛГИО
1. Үсээ дээш нь шуугаад хавчаараар тогтоогоорой.
2. Дараа нь том бөөрөнхий самыг хэрэглээрэй. Доод үснүүдийг хатаахдаа үсийг дотогш нь эргүүлээрэй.
3. Дараа нь дээд үснүүдийг хатаагаарай. Үзүүр хэсэгт мөн бага зэрэг долгио үүсгээрэй. За ингээд боллоо! Энэхүү гоёмсог үс засалт нь өдөр тутмын төрхөд тохиромжтой.  

ГЯЛАЛЗСАН ШУЛУУН ҮС
1. Тосноос нэг ширхэг вандуйтай тэнцэх хэмжээтэй авч алган завсраа үрээд үснийхээ дунд хэсгээс үзүүр хүртэл түрхээрэй.
2. Дээд үснүүдээ хавчаараар тогтоогоорой.
3. Үсээ хатаахдаа самыг эргүүлэлгүй, татаж хатаагаарай, ингэснээр үс толигор, шулуун, гялалзсан болж хөвсийхгүй.

АРДАА БООСОН ТОЛИГОР ҮС
1. Үсээ ардаа боогоорой
2. Дараа нь боосон үсээ боолтын дээд хэсэгт хоёр хуваагаад үсийг хөвсийлгөгч самны бариулын үзүүрээр дотроос нь гадагш эргүүлж гаргаарай. 
3. Үсээ бага зэрэг замбараагүй харагдуулахын тулд гараараа суллаарай.

Зурвас: Зураг: Oriflame