Алхам алхмаар: судалтай хумс будалт

Тод, дэгжин хирнээ энгийн - хэрвээ чамд энэхүү өвөрмөц хумс будалт таалагддаг бол яаж хийхийг бид чамд дараах хэсэгт заах болно.

1. ӨНГӨНИЙ СОНГОЛТ
Олон өнгөт хумс будалт хийх эхний алхам бол өнгөний сонголт юм. Бид чамд тод, өнгөлөг, хамгийн гол нь нэгнээсээ эрс тэс өнгөнүүд сонгохыг зөвлөж байна. 

2. БАГСАА ХАЙЧЛААРАЙ
Түрхэлтээ оновчтой болгоход чамд жигд үзүүртэй багс хэрэгтэй. Шаардлагатай бол чи өөртөө байгаа хумсны будгийнхаа нэгийн багсыг хайчлаарай. 

3. ЭХНИЙ ЗУРААС
Гараа хөдөлгөөнгүй, тэгш гадаргуу дээр байрлуулаарай. Багсаар хумсны будгаас аваад хумсан дээр хөндлөн зураас зураарай. Илүү оновчтой зураас зурахын тулд хумсандаа резин углаарай. Жигд, бат бөх бүрхүүл үүсгэхийн тулд будгийг нарийн зураас зурж түрхээрэй. 

4. 2 ДАХЬ ЗУРААС
Хоёр дахь зураасыг хаана зурахаа шийдсэний дараа резинийг хөдөлгөөд (хэрвээ хэрэглэж байгаа бол) өмнөх алхмыг өөр өнгөөр давтаарай. 

5. ИЛҮҮДЛИЙГ АРИЛГА
Багсанд эсвэл чих цэвэрлэгч хөвөнд хумсны будаг арилгагч бүтээгдэхүүнийг шингээгээд арьсан дээрх, мөн хумсны будаггүй хэсэг дэх илүүдэл будгийг арилгаарай. 

6. ЭЦСИЙН АЛХАМ
Хумсны будаг бүрэн хатсаны дараа хамгаалагч тунгалаг будаг түрхээрэй.

 


Зурвас: Зураг: John Buddee Nails by Frida Selkirk