Цэвэрхэн: Хумсны будгийг гуравхан алхамд арилгая

Ширхэг ч мөргүй: хумсны будгаа түргэн арилдаг болгохын тулд хэрхэн хумсны будгийн суурийг хэрэглэх вэ?

АЛХАМ 1: СУУРЬ ТҮРХЭЭРЭЙ 
Эхлээд хуурай ба цэвэр хумсандаа хамгаалагч будгаас нэг давхар түрхэнэ. Будгийг хумсны толион дээр гурван хөдөлгөөнөөр – голд нь, 2 талд нь – түрхээрэй. Хаттал нь тэвчээртэй хүлээгээрэй. 

АЛХАМ 2: ӨНГӨӨ СОНГООРОЙ
Чамд хамгийн их таалагддаг нэг өнгө байгаа гэдэгт итгэлтэй байна. Магадгүй хэд хэдэн ч өнгө байж болно. Тэр өнгөө эсвэл өнгөнүүдээ хоёр давхар түрхээд хатаагаарай. Уйдахгүйн тулд дуртай киногоо нээгээрэй эсвэл youtube дээр бичлэг үзээрэй. Цаг маш хурдан өнгөрнө. Харин одоо хумсаа хараарай: хумсны будаг хумсыг биш харин хамгаалагч будгийг бүрхсэн байгаа.

АЛХАМ 3: ХУМСНЫ БУДГАА АРИЛГААРАЙ
Хумсны будгаа арилгахын тулд хамгаалагч давхаргыг эсрэг чиглэлд болгоомжтой татах хэрэгтэй. Ердөө  л хэдхэн хөдөлгөөнд өнгөт будаг арилна. 
Хоёр зөвлөгөө өгөх үү? Нэг: бүлээн усанд алгаа дүрээд хоёр минут хүлээгээрэй. Ингэснээр хамгаалагч будаг илүү түргэн арилнга. Хоёр: Суурийг хэвтээгээр нь биш хумсны толионы дагуу босоо чиглэлд татаж хуулаарай.

Ингээд боллоо! Одоо чи хумсны будгаа хялбар бөгөөд түргэн арилгаж хүссэнээрээ өөрчилж болно! 

Зурвас: Зураг: Oriflame