1. СУУРЬ
Зөөлөн өнгөнүүд бүхий хэд хэдэн хумсны будаг сонгоорой. Нэг нь суурь болно. Суурь өнгөөр бүх хумсаа будаарай (мөн суурийг өөр өөр өнгөнүүдээр ч хийж болно). Бүрэн хаттал нь хүлээгээрэй.
2. ЭРС ТЭС ӨНГИЙН ЦЭГҮҮД
Тугалган цаасан дээр өөр өөр өнгийн будгуудаас бага зэргийг дусаагаарай. Хумсны хэв маяг үүсгэгч модон савхыг (шүд цэвэрлэгч мод ч байж болно) будганд дүрээрэй. Өөрийн уран сэтгэмжээр хумсан дээрээ өнгө өнгийн цэг тавиарай.
3. ТАЛ САР ХЭЛБЭРТЭЙ ЦЭГ
Дугуйлсан ирмэгтэй багсаар хумсны дээд хэсэгт тал сар хэлбэртэй цэг зураарай. Бүрэн хаттал нь хүлээгээрэй.
4. ДЭЭД ДАВХАРГА
Хумс будалтаа хамгаалагч тунгалаг будгаар бэхжүүлээрэй. Ингээд бэлэн боллоо!