Алхам алхмаар: цацсан мэт будалт

Энэ бол дэлхий дээрх хэрэгжүүлэхэд хамгийн хялбар хумс будалтын зааварчилга юм. Чамд ердөө л хоёр өөр өнгийн хумсны будаг, коктэйлийн гуурс ба уран сэтгэмж байхад л болно.

1. ҮНДСЭН ӨНГӨ 
Хумсаа цагаан өнгийн будгаар будаад бүрэн хатсаных нь дараа давхарлаж будаарай.

2. ЦАЦСАН МЭТ БУДАГ
Бид хоёр дахь өнгийн сонголт бол цэнхэр. Салфетка дээр будгаас бага зэргийг дусаагаад гуурсыг дусалд дүрээд нөгөө талаас нь үлээж хумсан дээрээ цацруулаарай. Хуруун дээрээ будаг хүргэхээс санаа зовох хэрэггүй.

3. ИЛҮҮДЛИЙГ АРИЛГАЯ
Хөвөнд хумс арилгагч бүтээгдэхүүн шингээгээд арьсан дээр илүүдэл будгийг арилгаарай.

4. ЭЦСИЙН АЛХАМ
Эцэст нь хумсны будгийн тогтцыг уртасгахын тулд хамгаалагч будаг түрхээрэй. 




Зурвас: