1. СУУРЬ
Эхлээд суурь будаг түрхээрэй, ингэснээр хумсны будаг илүү жигд түрхэгдэж тогтоц нь уртасна. Хумсаа будахдаа аль болох эрчимт өнгийн будаг сонгоорой, мөн будахаасаа өмнө яг ямар дүрс зурмаар байгаагаа сайтар бодоорой.
2. ТҮРХЭЛТ
Чамд жигд тэгш үзүүртэй багс хэрэгтэй. Өөртөө байгаа багсаа хайчилж болно. Будах гараа тэгш газар тавиарай. Хумсны будгийг нарийн давхаргаар маш болгоомжтой түрхээрэй. Нэг давхар нь хатсаны дараа нөгөөхийг нь түрхэнэ. Геометрийн дүрс үүсгэхийн тулд булангууд болон судлууд нь аль болох тод, жигд байх ёстой.и.
3. ИЛҮҮДЛИЙГ АРИЛГАХ
Илүүдлийг арилгахын тулд чих цэвэрлэгч хөвөнд хумс арилгагч бүтээгдэхүүн шингээгээд арчаарай.
4. ЭЦСИЙН АЛХАМ
Хумсны будгийг хатсаны дараа хамгаалагч өнгөлөгч будаг түрхээрэй.