Алхам алхмаар: «металл» хэв маягийн хумс будалт

Энэ улирлын анхаарал татам чиг хандлага бол нууцлаг гялбаатай олон давхартай «металл» хумс будалт юм. Бид чамд тус будалтыг хийх хялбар таван алхмыг дараах хэсэгт заах болно.

1. СУУРЬ ӨНГӨ 
Эхлээд үндсэн өнгөө түрхээрэй – бид хөнгөн металл өнгө сонгосон. Ер нь бол суурийг түрхэхэд хоёр давхар түрхдэг. Хоёр дахь давхрыг түрхэхээс өмнө эхний давхрыг сайтар хатаагаарай. 

2. ТУСГАЙ БАГС 
Будгийг оновчтой түрхэхийн тулд чамд тусгай багс хэрэгтэй. Хийхийг хүсэж буй будалтаасаа хамаарч багсны үзүүрийг хайчаар хайчилж ирмэгийг нь налуу эсвэл жигд болгоорой. Геометрийн дүрс зурахыг хүсвэл налуу үзүүр хамгийн тохиромжтой. 

3. ГУРВАЛЖИН
Багсаар хамгийн бараан өнгөнөөс авна. Гараа ширээн дээр эвтэйхэн байрлуулна. Будгийг гурвалжингийн дундаас эхлүүлэн хөнгөн түрхэж хэлбэр гаргаарай. 

4. ГЯЛБАА
Хумсны будаг бүрэн хаттал хүлээгээрэй. Дараа нь гурвалжин бүр дээр гялбаатай будаг түрхээрэй. Гялбааны өнгийг хувцастайгаа тохируулж сонгоорой.

5. ЭЦСИЙН ТҮРХЭЛТ
Эцэст нь хумсан дээрээ өнгөлөгч будаг нэг давхар түрхээрэй. 





Зурвас: Зураг: John Buddee Nails by: Frida Selkirk