1. СУУРЬ ШИНГЭН ЭНГЭСГИЙН БАГС (F03)
Ийм багс суурь шингэн энгэсэг түрхэхэд хэрэгтэй. Үс нь дугуйрсан хэлбэртэй байдаг тул жигд, эвтэйхэн түрхэлтээр хангахаас гадна тослогоос шингэн хүртэл бүх төрлийн энгэсэг түрхэх боломжийг олгоно.
2. ӨӨ ДАРАГЧИЙН БАГС (F05)
Хавтгай багс нь дугуйрсан хэлбэртэй байдаг ба нүүр будалтын суурь, өө дарагч ба ижил төстэй бусад бүтээгдэхүүнийг нүдний орчим болон хамрын самсаанд түрхэх зориулалттай. Өө дарагчийг хурууны өндгөөр зөөлөн товшиж түрхсэний араа багсаар тарааж арьстайгаа бүрэн уусгана. Ингэснээр чи үрэвсэл болон жижиг батгуудыг далдлах боломжтой.
3. ХУУРАЙ ЭНГЭСГИЙН БАГС (F01)
Энгэсгийн багс нь зөөлөвчтэй харьцуулбал бүтээгдэхүүнийг хэмнэх давуу талтай. Мөн илүү жигд, төрөлхийн мэт төрх үүсгэдэг. Энгэсгийг багсаар авч илүүдлийг нь сэгсрээрэй. Дараа нь хуурай энгэсгийг жигд дугуй хөдөлгөөнөөр T-хэсэгт онцгой анхаарал хандуулан нүүрэндээ түрхээрэй.
Дүрст бичлэгийг эндээс үзээрэй.