Ирвэсний хээтэй хумс будалт

Амьтны хээтэй хумс будалт шиг анхаарал татам, өвөрмөц зүйл байдаг уу? «Араатны» сэдэвт хумс будалт хийхийн тулд чамд гурван өнгийн хумсны будаг ба нарийн үстэй багс хэрэг болно. Манай алхам алхам зааварчилгыг уншаарай.


1

ҮНДСЭН ӨНГӨ

Хумсны будгийн тогтцыг нэмэгдүүлэхийн тулд эхлээд хумсаа тунгалаг суурь будгаар будаарай. Дараа нь цул өнгөөр (энэ бол суурь өнгө) хоёр давхарлаж будаад хаттал нь хүлээнэ. 

 



 

2

ИРВЭСНИЙ ХЭЭ

Ирвэсний хээ зурахын тулд бараан хүрэн өнгийн будаг сонгоорой. Хумс бүр дээр жижиг том хэмжээтэй зууван толбо хэд хэдийг зураад хаттал нь хүлээгээрэй.




3

БАГС

Энэхүү хээг нарийн үстэй багсаар зурна. Багсыг хумсны хар өнгийн будагт дүрээд толбоны гадна хүрээний дагуу зурна («с» үсгийн хэлбэртэй) – ингэснээр толбонууд жинхэнэ ирвэсний хээ болон хувирна.

 



 

4

ДЭЭД ДАВХАР

Хээ хатмагц хумс будалтын тогтцыг уртасгахын тулд өнгөлөгч будаг нэг давхар түрхээрэй. 







Зурвас: