Алхам алхмаар: Кайли Жэннерийн нүүр будалт

Кардашьян гэр бүлийн хамгийн залуу гишүүн «мат» уруул ба тод нүд будалтаараа алдар нэр олоод амжсан. Түүн шиг төрх үүсгэхийн тулд дараах 5 алхмыг мөрдөхөд хангалттай.


1

ГЯЛБАА

Зовхинд нийтэд нь цайвар өнгийн гэрэлтсэн зовхины будаг түрхээрэй.

 




2

ЗОВХИНЫ БУДАГ

Зөөлөн бор өнгийн зовхины будгаар нүдний дотор буланг будаад давхрааны шугамын дагуу тарааж хоёр өнгийг уусгаарай. Арай бараан өнгийн зовхины будгаар доод сормуусны ургах шугамыг хүрээлээрэй.

 

  



3

 

ХҮРЭЭЛЭГЧ

Эсгий үзүүртэй хүрээлэгчээр дээд сормуусны шугамыг хүрээлээд нүдний дотор буланд жижгэвтэр нум зураарай.

 




4

СОРМУУСНЫ БУДАГ

Дээд ба доод сормуусыг хэдэн удаа давхарлаж будаарай. Хиймэл сормуус наасан мэт харагдуулахын тулд сормуусны өтгөрүүлэгч эсвэл уртасгагч будаг хэрэглээрэй.


     

Макияж Кайли Дженнер

 

  5

УРУУЛЫН БУДАГ

Уруулдаа «мат»  будаг түрхсэний дараа харандаагаар будаарай. Ингэснээр чиний уруул Кайли Жэннерийн уруул адил илүү дур булаам хэмжээтэй харагдана.
 






Зурвас: Зураг: Victoria Stillwell, Hair & makeup: Maja Söderlund