Нүд будалтын тусламжтай нүдээ яаж том харагдуулах вэ?

Харамсалтай нь бид бүгд хүссэн шигээ том нүдтэй төрөөгүй ч нүд будалтын тусламжтай нүднийхээ хэмжээг томруулах маш хялбар! Ердөө л 5 хялбар алхмыг хийгээрэй!

1. ТОД ӨНГИЙН ЗОВХИНЫ БУДАГ
Хөнгөн товших хөдөлгөөнөөр цайвар өнгийн будгийг зовхинд түрхээрэй. Энэ аргачлал нь будгийг жигд тараадаг ба нүд илүү гэрэлтсэн харагддаг. 

2. ХҮРЭЭ
Харин одоо арьснаасаа нэг өнгөөр бараан өнгийн зовхины будаг аваад давхраа хэсэгтээ түрхээрэй. Ингэснээр нүд илүү том харагдана. 

3. ДОТОР ХҮРЭЭ
Цайвар өнгийн хүрээлэгч аваад (цагаан эсвэл зөөлөн ягаан) зовхины дотор талаар хүрээлээрэй. Ингэснээр нүдний цөцгий илүү томорч харагдах ба улайлт ч мөн илүү үл мэдэгдэм харагдана. Үр нөлөөг улам нэмэгдүүлэхийн тулд дээд сормуус ургах шугамыг хар өнгөөр хүрээлээрэй. 

4. СОРМУУС
Ямар ч эргэлзээгүй урт сормуус нүдийг томруулж харагдуулдаг. Тиймээс сормуус дэрвийлгэгч заавал хэрэглээрэй. Харин сормуусаа будахаас өмнө хэрэглэхээ бүү мартаарай, эс тэгвээс сормуус гэмтэж болзошгүй. 

5. СОРМУУСНЫ БУДАГ
Эцсийн алхам бол хар өнгийн сормуусны будаг юм. Түрхэгч багсыг урагш хойш хөдөлгөөд хоёр давхарлаж будаарай.

Дүрс бичлэгийг үзэхийн тулд энд дараарай.

Зурвас: Зураг: John Buddee, Hair & Make-up by: Åsa Östergren