1. УРУУЛЫГ ХҮРЭЭЛ
Юуны өмнө дээд, доод уруулын ирмэгийн дагуу хүрээлээрэй. Та уруулын будагтайгаа ижил төстэй өнгөтэй уруул хүрээлэгч сонгосон эсэхээ шалгаарай.
2. ХЭЛБЭРИЙГ НЬ ТОДРУУЛ
Харандаагаараа дээд уруулын гол хэсэгт V хэлбэртэй үсэг зураарай. Мөн доод уруулын гол хэсэгт босоо зураас зураарай. Y хэлбэртэй болсон үсэг нь уруулын харагдах байдлыг илүү том болгож харагдуулдаг.
3. УРУУЛЫН БУДГААРАА БУДААРАЙ
Зөөлөн хөдөлгөөнөөр уруулын будгаа урууландаа түрхээрэй. Уруул хүрээлэгч харандаа болон уруулын будаг хоорондын өнгө огцом зөрөлдөхгүй байх тал дээр анхаараарай. Уруул хүрээлэгч харандаа болон уруулын будаг хоорондын өнгө огцом зөрөлдөхгүй байлгахын тулд өнгөнүүдийг холиорой.
4. ӨНГӨЛӨГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Ижил төстэй өнгөтэй уруул өнгөлөгчийн тусламжтайгаар будалтыг дуусгаарай. Уруул өнгөлөгчийг тонших хэлбэрээр түрхээд уруулыг нэг ижил өнгөтэй болгохын тулд будгийг тарааж өгөөрэй.
Вуаля, том хэлбэртэй тод уруул — яг л захиалгын дагуу!