Алхам алхам зааварчилга: шингэн уруулын будгийг яаж түрхэх вэ?

Шингэн уруулын будгийг яаж зөв түрхэхийг олон бүсгүйчүүд асуудаг. Сандрах хэрэггүй! Бид дараах хэсэгт тайлбарлаж жишээ татлаа.

1. ГУУЖУУЛАЛТ
Уруулыг төгс харагдуулах гол нөхцөл бол толигор арьс юм, тиймээс уруулаа будахаас өмнө бага зэрэг бэлтгэл хийгээрэй. Уруулын гуужуулагч нь гадаргууг толийлгож үхэжсэн эд эсээс ангижруулна. Чи гэрийн нөхцөлд зөгийн бал болон элсэн чихрээр гуужуулагчаа 
өөрөө бэлдэж болно: холимгоор уруулаа цэвэрлээд амны цаасаар хатаагаарай.

2. ЧИЙГШҮҮЛЭЛТ
Гуужуулж дууссаны дараа уруулыг зөөлрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл The Lip Spa Care Lip Balm хэрэглээрэй – тэрээр чийгшүүлэгч орц агуулахаас гадна SPF8 агуулдаг тул уруулыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг.

3. ТҮРХЭЛТ
Төгс уруул будалтын гол нууц бол зөв түрхэлт юм. Хөнгөн товших хөдөлгөөн нь будгийг жигд тарааж жигд өнгө ба дэгжин төрх үүсгэнэ. Багсыг баруун зүүн  хөдөлгөхгүй гэдгийг ойлгосон биз? Мартаж болохгүй шүү!

Дүрст хичээлийг үзэхийн тулд энд дарна уу. 

Зурвас: Зураг: Джон Бадди. Прическа и макияж: Осе Эстегрен