Алхам алхмаар: алтан өнгийн хумс будалт

Алтлаг оруулгатай хул өнгийн хумс будалт бол энэ улирлын маникюрийн чиг хандлага юм. Хийх аргачлалд нь суралцаад өнөгнүүдээр туршилт хийгээрэй!


1

СУУРЬ

Хумсаа маникюрд бэлдэж хамгаалахын тулд тунгалаг суурь будаг түрхээрэй. Хумсны урд ирмэгийг сайтар будвал хумсны будгийн тогтоц уртасна.

 




2

СУУРЬ ӨНГӨ

Суурь өнгөө сонгоорой – бид тунгалаг хул өнгө сонгосон. Хумсны будгийг хоёр давхар түрхээд бүрэн хаттал нь хүлээгээрэй.

 

  



3

 

БАГС

Энэ маникюрийг хийхийн тулд чамд маш нарийн багс хэрэгтэй. Үүнд хуучирсан хумсны будгийнхаа багсыг өөрийн хүссэн хэмжээнд хайчлан ашиглаж болно.

 




4

ХЭЭ

Харин одоо босоо ба хэвтээ судалтай хээ зураарай – будаж эхлэхээсээ өмнө яг ямар хээ угалз зурмар байгаагаа сайтар бодоорой. Илүү хялбар бөгөөд оновчтой хээ зурахын тулд гараараа ширээн дээр тулаарай.



     

 

  5

ГЯЛБАА

Алтлаг өнгийн хумсны будаг бүрэн хатсаны дараа хумсаа өнгөгүй, хамгаалагч будгаар будаарай. Тэр хумсны будгийг хамгаалахаас гадна хумсыг гялалзуулна.





Зурвас: Зураг: Victoria Stillwell, Nails by: Frida Selkirk