Алхам алхмаар: өнгөт блок бүхий хумс будалт

Колор-блокинг буюу өнгөт блокнууд – энэ бол эрс тэс өнгөнүүдийн тусламжтай хумсаа тодруулах хамгийн сүүлийн үеийн чиг хандлага юм. Дараах хэсэгт бид чамд энэ чиг хандлагыг дагах энгийн дөрвөн алхмыг заалаа.

1. СУУРЬ 
Эрс тэс гурван өнгийн хумсны будаг сонгоорой. Өнгөнүүд хэр тод байна тэр зэргээр анхаарал татна. Эхлээд хумсандаа цайвар өнгийг түрхээрэй  - энэ бол суурь өнгө юм. Энэ өнгөн дээр бусад өнгөнүүдийг түрхэнэ. Будгийг бүрэн хаттал хүлээнэ. 

2. ДАЛИЙ ГУРВАЛЖИН
Хоёр дахь өнгийг зураг дээр үзүүлсэнтэй адил хумсны дээд хэсгийн дундаас эхэлж буй гурвалжин хэлбэрээр түрхээрэй. Энгийн нэг дүрмийг санаарай: нэг өргөн зураас зурсанаас хэд хэдэн нарийн зураас зурах нь хавьгүй дээр байдаг. Мөн түүнчлэн нарийн зураас түргэн хатдаг тул шинэхэн хумс будалтаа нялж онцгүй болгох магадлал харьцангуй буурах юм.  

3. БУЛАН
Гурав дахь өнгөөр том гурвалжингийн дотор арай жижиг гурвалжин зураарай. Илүү нарийн зурахын тулд тусгай нарийн багс ашиглаж болно эсвэл хуучин багсныхаа үзүүрийг нарийн болгон хайчилж болно. 

4. ХАМГААЛАГЧ ДАВХАРГА
Эцэст нь хумс будалтыг гялгар харагдуулахын тулд хамгаалагч будаг түрхээрэй.

 



Зурвас: Зураг: John Buddee Nail art: Frida Selkirk