Алхам алхам хөтөч: зөвхөн хүрээлэгчийн тусламжтай нүд будалт хийх

Ердөө л нүд хүрээлэгчээр бүрэн нүд будалт хийж болдог гэвэл чи итгэх үү? Эргэлзэж байна уу? Тэгвэл манай нийтлэлийг уншаарай.

1. ӨНГӨӨ СОНГО
Өвөрмөц нүд будалтад хэд хэдэн өөр өнгийн хүрээлэгч хэрэг болно. Хоорондоо зохицох 3 өнгө сонгоорой. Бидэнд ногоон, мөнгөлөг ба цэнхэр өнгө таалагддаг. 

2. ДООД СОРМУУС УРГАХ ШУГАМЫН ДАГУУ ЗУРААС ЗУРААРАЙ
Эхний төрх маш хялбар хирнээ үнэхээр тансаг харагдана. Хамгийн тод өнгийг сонгоод доод сормуус ургах шугамын дагуу хүрээлээрэй. Ингэснээр бүхий л анхаарал шууд нүдэнд дээр тусна.

3. ДЭЭД СОРМУУС УРГАХ ШУГАМЫН ДАГУУ ЗУРААС ЗУРААРАЙ
Дараагийн түвшин рүү шилжихэд бэлэн үү? Тэгвэл өөр өнгийн нүд хүрээлэгчээр (арай бараан өнгийн) дээд сормуус ургах шугамын дагуу зураас зураарай. Ингэснээр анхаарал татам өвөрмөц харагддаг “омбрэ” будалт үүснэ. Өдөр тутмын энгийн хирнээ маш дэгжин будалтад энэ хэв маяг яг тохирно! 

4. ДЭЭД ЗОВХИНДОО ӨНГӨ НЭМЭЭРЭЙ
Нүд будалтаа цорын ганц гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтай дуусгахын тулд хүрээлэгчээ зовхины будаг болгож хэрэглээрэй. Дээд зовхин дээрээ 2 босоо 2 хэвтээ зураас зураад, нүдний гадна булангаа дотор булан руу чиглүүлээд жигд тараагаарай. “Смоки” буюу утаат нүд будалт хиймээр байвал хурууныхаа өндгөөр тараагаарай. Төгс байгаа биз?

Ийм нүд будалтыг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй олж мэдмээр байна уу? Манай дүрст хичээлийг үзээрэй.

Зурвас: Зураг: Зургийг: Жон Бадди. Нүүр будалт ба үс засалт: Осэ Эстэргрэн