НҮД ХҮРЭЭЛЭГЧ ХАРАНДАА
Бараан ногоон өнгийн нүд хүрээлэгч харандаагаар дээд ба доод сормуусны шугамыг будна. Гүн харцтай харагдахын тулд хар ногоон өнгийг сонгоорой.
2
МАРГАДЫН НОГООН
Дараа нь хоёр өөр төрлийн ногоон өнгө сонгоно: ногоон өнгийн метал нүдний харандаа ба ногоон төгөл өнгийн тосон зовхины будаг. Нүдийг харандаагаар хүрээлэхдээ нүдний дотор буланд онцгой анхаарлыг хандуулаарай. Доод сормуус ургах шугамын дагуу зурсан зураасыг багс ашиглан тараана. Одоо зовхины гадна буланг ногоон төгөл өнгийн зовхины будгаар хөмсөг уруу чиглүүлэн будна. Өнгөнүүдийг сайтар тарааж уусгана.
3
СОРМУУСНЫ БУДАГ
Сормуусыг дэрвийлгээд дээд ба доод сормуусыг будна. Дуу алдам үзэсгэлэнтэй нүдтэй харагдахын тулд сормуусны будгийг хэд хэдэн удаа давхарлаж түрхээрэй.
4
УРУУЛ
Зөөлөн өнгөөр уруулаа будаарай – дулаан хул өнгө хамгийн зохимжтой.