Алхам алхмаар: цэнхэр нум ба тод уруул

Хурц тод нүүр будалтын нууц - нуман хэлбэртэй нүд будалт ба тодотгосон уруул. Энэхүү нүүр будалт нь таныг ямар ч үдэшлэгт онцгой харагдуулна.

1. СКОЧ БУЮУ НААЛДДАГ ТУУЗ
Скочоор нарийн судал хайчлаад нүдний гадна булан болон чамархайн хоорондын арьсан дээр наагаарай. Зовхины тосон будгийг багсаар аваад судлын дагуу нүдний гадна булан руу чиглүүлэн зураас зураарай. 

2. НУМ 
Зураасыг нүдний булангаас гарган скочын дагуу шугам адил зураарай. Судал чамархай руу ойртох тусам нарийсах ёстой. Скочийг авна. 

3. ГЭРЭЛТҮҮЛЭГЧ
Том нүдтэй харагдахын тулд хөнгөн гялбаатай гэрэлтүүлэгчийг зовхины дунд хэсэгт түрхэнэ. 

4. УРУУЛ
Эцэст нь жүржийн өнгөөр уруулаа будаарай. Одоо чи үдэшлэгт явахад бэлэн боллоо!





Зурвас: