Алхам алхмаар: 70-аад оны хумс будалт

70-аад оны хэв маяг ахин загварын оргилд гарлаа! Энэхүү өнгө будгаар дүүрэн онцгой үеийн хэв маягийг туршиж үзэх хамгийн энгийн арга бол тод өнгийн хумс будалт хийх юм! Бид чамд яаж хийхийг дараах хэсэгт тайлбарлалаа.


1

СУУРЬ ӨНГӨ

Суурь өнгө сонгоод (бидэнд “чавганы крем” өнгө таалагддаг) хоёр давхарлаж будаарай. Эхний давхар бүрэн хатсаны дараа дараагийн давхрыг түрхэх ёстойг анхаараарай.




2

ХОЁР ХАГАС ДУГУЙ

Одоо эсрэг тэсрэг хоёр өнгө сонгоорой: бидний сонголт бол улаан дарс ба хул өнгө. Арай бараан өнгөөр хумс бүрийн дотоод буланг дагуулан хагас дугуй зураарай. Хумсны будаг хатсаны дараа цайвар өнгөөр эхэлж зурсан хагас дугуй дотор арай жижиг дугуй зураарай. Хамгийн гол нь өнгөнүүд хоорондоо маш сайн ялгарч харагдах ёстойг анхаараарай.

  



3

 

ХУМС БУДАЛТАА ОНЦГОЙ ХАРАГДУУЛААРАЙ

Гурав дахь өнгөөр (бид сонгодог улаан өнгө сонгосон) хагас дугуйнууд дотор жижигэвтэр цэгүүд тавиарай. Хумсны будгаа хатаагаарай.

 





4

АЛДААГАА ЗАСАХ

Хумс будалтаа хийхээ бага зэрэг алдаа гаргахаас бүү санаа зовоорой: энэ тохиолдолд чамд хумсны будаг арилгагч ба чих цэвэрлэгч хөвөнтэй савхнууд тусална.

  

 




5

ӨНГӨЛӨГЧ ДАВХАРГА 

Хумсны будаг бүрэн хатсаны дараа хумс будалтыг эмтэрч хагарахаас хамгаалж гялбаа нэмэхийн тулд хусмны хамгаалагч өнгөгүй будаг түрхээрэй.



Зурвас: Зураг: Victoria Stillwell, Nail artist: Frida Selkirk