Нүүр будалтын тусламжтай арьсаа өргөх 3 арга

Мэс засалгүйгээр арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс ангижирмаар байна уу? Мэргэжлийн нүүр будалтын дараах гурван аргачлал танд хэдэн насаар залуу харагдахад тусална. Хараад суралцаарай.

1. АРЬС 
Шанааны доор, чамархайд, мөн эрүүний доод хэсэгт бага зэрэг хацар өнгөлөгч түрхээрэй. Ингэснээр царай дулаан өнгөтэй харагдаад зогсохгүй нүүрний хэлбэр тодорч арьс чангарсан, өргөгдсөн мэт харагдана. 

2. НҮД 
Нүд орчмын арьсыг чанга харагдуулахын тулд зовхины дотор буланд орой нь доошоо харсан хэлбэрээр зовхины будаг түрхээрэй. Ингэснээр нүд том болж харагдана.

3. ХӨМСӨГ 
Эцэст нь хөмсгөө тодруулаарай. Ингэхийн тулд хөмсгөө дээш нь чиглүүлж самнаад, үсгүй хэсгийг харандаагаар будаад лаваар тогтоогоорой.


 


Зурвас: Зураг: John Buddee Hair & Makeup: Åsa Östergren