1. ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТ
Ердөө л хэдхэн секундэд нүүрээ хэлбэржүүлэхийн тулд наранд борлосон мэт харагдуулагч энгэсгийг том багсаар шанаандаа түрхээрэй. Харин давхар эрүүгээ далдлахын тулд доод эрүүний шугамыг тодруулаарай – ингэснээр энэ хэсэг илүү гүн харагдаж дутагдал далдлагдана.
2. ТӨРӨЛХИЙН ГЯЛБАА
Арьсаа төрөлхийн гялбаатай харагдуулахын тулд наранд борлосон мэт харагдуулагч энгэсгийг зөвхөн хацартаа биш, чамархайдаа, мөн үс ургах шугамын дагуу түрхээрэй.
3. НҮҮР БУДАЛТАА СЭРГЭЭХ
Нүүр будалтаа сэргээж царайгаа тодруулахын тулд зовхиндоо хацар өнгөлөгч түрхээрэй.