Халуун өдөр хэрхэн үзэсгэлэнтэй харагдах вэ

Халуун, чийглэг уур амьсгал зөвхөн үс засалт болон нүүрний будгийг муухай болгохгүй арьсанд ч мөн нөлөөлдөг. Таагүй байдлаас сэргийлэхийг хүсэж байна уу? Бидний зөвлөмжийг уншаарай.

АСУУДАЛ 1: ХАЛУУНД НҮҮРЭН ДЭЭР БАТГА ГАРДАГ
Халуун агаар, нүүрний будаг, агаарын бохирдол болон хэт их хөлрөлтийн улмаас нүүрэн дээр батга гарахаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол зөв цэвэрлэгээ юм. Нүүр цэвэрлэгч төхөөрөмж хамгийн гүн бохирдлыг цэвэрлэж нүх сүвийг нээдэг бол тоник нүүрний будгийн үлдэгдлийг арилгана. Хэрвээ зуны саруудад нүүрэн дээр чинь батга/тууралт гардаг бол чамд шавран суурьтай эрдэс бодист маск таалагдана. Тус маск нь үрэвслийг дарж нүх сүв болон арьсыг гүн цэвэрлэнэ. Илүүдэл тослогийг шингээгч уудаг цаасыг шаардлагатай үедээ хэрэглэж тослог гялгараас ангижраарай. 

АСУУДАЛ 2: ХЭТ ЧИЙГТЭЙ ОРЧИНД ҮС ХӨВСИЙДӨГ
Агааржуулагчтай газраас халуун, чийгтэй орчинд ороход үс хөвсийдөг. Үүнээс сэргийлэхийн тулд үсэндээ угаах шаардлагагүй толийлгогч бүтээгдэхүүн эсвэл бэлдмэл түрхээрэй. Мөн онцгой чийглэг өдрүүдэд хуурай шампунь хэрэглэж илүүдэл чийглэгийг арилгаарай. 

АСУУДАЛ 3: ХЭТ ИХ ЧИЙГЛЭГЭЭС НҮҮРНИЙ БУДАГ УРСДАГ
Тослог бүтэцтэй нүүр будалтын бүтээгдэхүүн, лав эсвэл тоснууд халуунд хайлж урсдаг. Тиймээс зуны улиралд хүнд бүтэцтэй, эрдэс бодист бүтээгдэхүүний оронд шингэн бүтэцтэй бүтээгдэхүүн сонгохыг бид зөвлөж байна, жишээлбэл суурь шингэн энгэсгийн оронд ВВ- эсвэл СС-тос хэрэглэх. Халуунд тосон энгэсэг болон зовхины будаг урсаж болзошгүй тул бутархай, хуурай бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Мөн нүүрний будгийн суурь тос түрхвэл энгэсэг илүү удаан тогтоно. Харин сормуусны будгийг урсахаас сэргийлэхийн тулд The ONE 1-д-5 олон үүрэгт усны хамгаалалттай сормуусны будаг хэрэглээрэй.

АСУУДАЛ 4: НАРНЫ ТУЯАНЫ НӨЛӨӨ
Дулааны улиралд бид нимгэн хувцасладаг тул арьс маань наранд илүү их өртдөг. Урт долгионт UVA, богино долгионт UVB туяа нь арьсны хорт хавдар үүсгэх аюултайгаас гадна арьсыг хөгшрүүлдэг. Өвөл өдрийн тосонд агуулагддаг SPF хамгаалалт хангалттай байдаг бол зун хамгаалалтаа нэмэх хэрэгтэй. Нүүрэндээ өндөр хамгаалалттай тос хэрэглээд харин биедээ түргэн шингэж наалдамхай мэдрэмж төрүүлдэггүй бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

АСУУДАЛ 5: ХӨЛСНИЙ УЛ МӨР
Хүн бүрийн хөлрөх хэмжээ өөр байдаг ч, хэнд ч хөлсний ул мөр таалагдахгүй нь мэдээж. Энэ асуудлыг шийдэх тун хялбар – хөлрөмтгий хэсгүүдэд бага зэрэг тальк түрхээд илүүдэл чийглэгийг шингээгээрэй, мөн хөлийн хөлс дарагч тос түрхэж болно. Өөрт тохирох хөлс дарагч дезодорантаа олтлоо хэд хэдэн өөр бүтээгдэхүүн туршаад үзээрэй. Хөвөн даавуун ба тааран материалтай хувцас өмсөөрэй хөлсний эвгүй үнэр үүсэхээс сэргийлдэг.





Зурвас: Зураг: Getty Images

Худалдаж авах

Холбоотой нийтлэлүүд