ХУУЧИН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БАЯРТАЙ!
Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ эхнээс нь шалгаад үзээрэй. Гоо сайхны тавиур чинь дээр нэг бус өвлийг өнгөрүүлсэн бүтээгдэхүүнүүд чамд байгаа байх. Хэрвээ тийм бол тэднийг савлагаа дээрх тайлбарыг сайтар уншаарай.
Савлагаан дээрх хадгалах хугацаа чиний анхаарлаа хандуулах цорын ганц зүйл биш юм. Бүтээгдэхүүний бүтцийг ажиглаарай. Бөөгнөрсөн сормуусны будаг, тос ус нь ялгарсан тос, өнгөний өөрчлөлт – энэ бүгд бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй болсны илэрхийлдэг.
АРЬСНЫХАА ГЭРЭЛТСЭН ТӨРХИЙГ СЭРГЭЭЕ
Өвлийн улиралд өнгөө алдаж гундсан арьсны гэрэлтсэн төрхийг сэргээхийн тулд гуужуулагч арчилгаа хийгээрэй. Харин бүтээгдэхүүн хир ширүүн байна тэр зэргээр сайн гуужуулна хэмээн бүү эндүүрээрэй. Хэрвээ чи мэдрэмтгий арьстай бол “марил” даавуугаар эсвэл нүүр цэвэрлэгч төхөөрөмжөөр цэвэрлээрэй. Бас нэгэн зөөлөн хирнээ арьсыг гэрэлтсэн харагдуулах өндөр үр дүнтэй арга бол AHA ба BHA хүчлүүд юм. Гуужуулсны дараа арьс маш мэдрэмтгий болдгийг анхаараарай, тиймээс шөнө унтахаас өмнө гуужуулахыг хичээгээрэй. Хэрвээ өдрийн цагаар гуужуулах бол дараа нь заавал SPF хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглээрэй.
ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДОТРООС НЬ ДЭМЖЭЭРЭЙ
Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгааны дүнгээс харвал хооллолт болон эрүүл мэндийн ерөнхий байдал үсний байдалд маш их нөлөөлдөг байна. Өвлийн улиралд үс уналттай тэмцэхийн тулд уураг, төмөр, С ба Е аминдэмүүд, мөн Омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Ингэснээр үс өтгөн хэвээр байж нарны хэт ягаан туяанаас хамгаалагдана.
ИЛҮҮ ИХ ГЭРЭЛ
Хаврын улиралд өвөл хэрэглэж байсан илүү өтгөн бөгөөд тэжээллэг бүтэцтэй бүтээгдэхүүнүүдээ хөнгөн бүтэцтэйгээр сольж болно. Магадгүй чамд нүүр цэвэрлэгч гел-хөөс эсвэл хөнгөн бүтэцтэй өдрийн тос тохирно. Бэлдмэлийг бүү мартаарай! Алжааж ядарсан арьсыг гэрэлтсэн харагдуулах онцгой найрлагатай антиоксидантаар баялаг олон тооны бэлдмэл манайд байдаг (жишээ нь, True Perfection). Өдрийн туршид SPF хамгаалалттай бүтээгдэхүүн заавал хэрэглээрэй.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ шинэчлэхдээ үнэртнээ бүү мартаарай! Өвлийн үнэртнүүд хэдэн давхар хувцасны цаанаас үнэртэх зориулалттай тул илүү эрчимт найрлагатай байдаг. Хавар эрчимт үнэртэй суурь аялгууг илүү хөнгөн, жишээ нь цэцгийн эсвэл заарын аялгуугаар солиорой.
ГУУЖУУЛАЛТЫН ОРОНД МАСК
Өнгөрсөн жил Европ даяарх маскны борлуулалт гурав дахин нэмэгдсэн ба зүгээр ч нэг нэмэгдээгүй юм. Нүүрний маск илүү төгс болсноос гадна үр дүн нь мөн гайхалтай болсоор байгаа юм. Хэрвээ чи өвөл гүн гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглэж байсан бол хаврын анхны нарлаг өдрүүдэд цайруулах үйлчилгээтэй сальфеткан маск, ердийн цайруулагч маск эсвэл 10 минут тавьдаг чийгшүүлэгч маск хэрэглэх цаг иржээ.