Нүдний орчмын арьсны арчилгаа

Нүдний орчмын арьс илүү нимгэн, зөөлөн байдаг тул энэ хэсгийг маш анхааралтай арчлах хэрэгтэй. Чамд нүдний будаг арилгагч бүтээгдэхүүн ба зовхины тос хэрэгтэй. За эхэлье!

1. БУДГАА АРИЛГААРАЙ
Нүүрний эсвэл нүдний будаг арилгагч бүтээгдэхүүнээс нүүр цэвэрлэгч хөвөн дээр аваад арьсан дээрээ дараад бага зэрэг хүлээгээрэй. Дараа нь хөвөнг нүдний гадна булангаас дотор булан руу чиглүүлээд зөөлөн арчина. Урдаас хойшоо чиглэлтэй хөдөлгөөн арьсыг таталдуулж үрчлээ үүсэхэд хүргэнэ, тиймээс үргэлж хойноос урагшаа хөдөлгөөнөөр будгаа арилгаж байгаарай.

2. ЗОВХИНЫ ТОС ТҮРХЭЭРЭЙ
Гаран дээрээ зовхины тосноос маш бага хэмжээтэй  авч ядам хуруугаараа зовхины арьсандаа түрхээрэй. Яагаад ядам хуруу гэж? Энэ хурууны булчингийн хэмжээ хамгийн бага байдаг тул арьсанд даралт үзүүлдэггүй. Тосыг нүдний дотор булангаас гадна булан руу чиглүүлэн ухархайн  ясны дагуу түрхээрэй. Нүдэнд орохоос сэргийлэх хэрэгтэй. 

Заавар бичлэг үзэх.

Зурвас: Зураг: Жон Бадди